Дуулал 126

126
Баяр хөөрийн ургац
Өгсөх дуу.
1ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед
Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв.
2Тэгээд ам маань инээдээр,
Хэл маань уухайн дуугаар дүүрсэн юм.
Тэгээд тэд үндэстнүүдийн дунд
“ЭЗЭН тэдний төлөө аугаа зүйлийг үйлдсэн” гэв.
3ЭЗЭН бидэнд зориулан аугаа үйлсийг үйлдсэн.
Бид баярлаж байна.
4Аяа ЭЗЭН, олзлогдогсдыг маань
Өмнөдийн гол горхинууд шиг буцаан авчраач.#126:4 биднийг нутагт маань буцаагаач.
5Нулимс дуслуулан үр суулгагчид
Уухайн дуутай ургац хураах болно.
6Үртэй уутаа үүрэн уйлан цааш нааш явах тэрээр
Багцалсан тариагаа үүрэн
Баяр хөөрийн дуутай гэртээ ирнэ.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 126: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна