Сургаалт үгс 16

16
1Зүрхний төлөвлөгөө хүнээс.
Хэлний хариулт ЭЗЭНээс.#16:1 ЭЗЭН үгийг бадраах.
2Хүмүүний бүхий л зам нүдэнд нь цэвэр ч
Сүнсийг дэнслэгч нь ЭЗЭН билээ.
3Үйлсээ ЭЗЭНд даатга,
бодол санаа чинь биелнэ.
4ЭЗЭН, бүгдийг зорилготой бүтээсэн тул
Буруутууд шийтгэлийн өдрийнх.
5Зүрх бардам бүгд ЭЗЭНд жигшүүртэй.
Гар барьсан ч болно, шийтгүүлэх нь лавтай.
6Энэрэл хайр ба үнэнээр хилэнц цагаадна.
ЭЗЭНээс эмээвээс ёр муугаас зайлна.
7Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг
Дайснуудтай нь хүртэл Тэр
эв түнжинтэй байлгана.
8Шударга бусаар олох үлэмж их орлогоос
Зөвт байдлаар олсон бага нь дээр.
9Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч
Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.
10Хааны уруулд тэнгэрлэг шийдвэр бий.
Шүүх цагт ам нь харш юм үйлдэх ёсгүй.
11Шударга жин ба дэнс ЭЗЭНийх.
Уутан доторх туухай бүхэн нь Түүний үйлс.
12Зөвт байдал нь хаан ширээний тулгуур.
Цөвт буруу явдал хаадад жигшүүр
13Зөвт уруул хаанд тааллыг олох.
Чигч шударгыг яригчийг тэрээр хайрлах.
14Хааны уур хилэн үхлийн элч буюу.
Харин мэргэн хүн түүнийг тайтгаруулмуй.
15Хааны нүүрэнд гэрэлтэх гэрэл дотор амьдрал буй.
Таалал нь хаврын борооны үүл мэт буюу
16Мэргэн ухаан олж авах нь
алтнаас хамаагүй дээр.
Мөн ухаарлыг олж авах нь
мөнгө сонгосноос ч дээр.
17Чигч шударга хүмүүсийн харгуй ёрын муугаас холдоно.
Замаа анхаардаг хүн амиа хамгаална.
18Сүйрлийн өмнө бардам зан
Уналтын өмнө ихэрхүү зан.
19Ядуучуудын хамт даруу сүнстэй байх нь
Бардамнагчдын хамт арвин олз хувааснаас дээр.
20Үйл хэрэгтээ анхаарагч нь амжилтад.
ЭЗЭНд итгэгч нь жаргалд.
21Зүрх мэргэн аваас
ухаарагч хэмээн дуудагдана
Үг амтат бол ятгалга хүчтэй болно.
22Мэргэн ухаан хэнд байна
Түүнд амийн ундарга юм.
Мунхаглал, мунхаг хүндээ шийтгэл.
23Мэргэний зүрх амаа сургамжилж,
уруулынхаа ятгалгыг нэмнэ.
24Тааламжит үгс зөгийн балтай сархинаг мэт.
Сэтгэлд бурам, ясанд эм буюу.
25Хүнд өөрт нь зөв мэт зам
Харин эцэс нь үхлийн зам.#Сур 14:12
26Ажилчныг ажиллуулагч нь хооллох хүсэл нь.
Ажилд гуядагч нь хоосон ходоод нь.
27Үл бүтэх хүн ёрын мууг малтаж
Хуйхлах гал мэт ярих.
28Замаасаа гажигч эвдрэлцлийг тарих.
Хов жив тараагч дотнын нөхдийг салгах.
29Хүчирхийлэгч, хөршөө уруу татаж,
Сайн бус замаар дагуулна.
30Нүдээ ирмэгч хүн гаж зүйлсийг сэдэх.
Хөмхийгөө зуугч хүн ёрын мууг гүйцэтгэх.
31Буурал толгой алдрын титэм.
Зөвт байдлын зам дээр үүнийг олно.
32Уурлахдаа удаан хүн
хатан зоригтноос ч дээр.
Сүнсээ захирдаг хүн
хотыг эзлэгчээс ч дээр.
33Шавга хаявч шийдвэр бүр нь ЭЗЭНээс ирдэг.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна