Нехемиа 3

3
Ажлын зохион байгуулалт
1Тэгээд тэргүүн тахилч Елиашиб ах дүү тахилчдынхаа хамт босон, Хонины гулдан хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалганы самбаруудыг нь тогтоов. Тэд Зуутын цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын цамхгийг ариусгав.#3:1 Энэ мэдээллээс үзэхэд ханыг сэргээн барих ажил хойд талын дунд хэсгээс эхлэн нар буруу эргэж хотыг тойрсон байна. Энд дурдагдсан олон газар тогтоогдоогүй. 2Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний цаана Имрийн хүү Заккур барьж байв. 3Хассенаахын хөвгүүд Загасны гулдан хаалгыг барив. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. 4Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Мешезабелын хүү, Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв. 5Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоачууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг дэмжсэнгүй. 6Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин#3:6 эсвэл Ишана хаалга гулдан хаалгыг засав. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. 7Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв. 8Түүний хажууд алтны дархчуудын нэг, Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүнтэй зэрэгцэн сүрчиг хийгчдийн нэг Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн хана хүртэл сэргээн босгов. 9Тэдний хажууд Иерусалимын дүүргийн нэг хагасыг захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв. 10Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа гэрийнхээ харалдаа засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв. 11Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухны цамхгийг засав. 12Түүний хажууд Иерусалимын дүүргийн нөгөө хагасыг захирагч, Халлохешийн хүү Шаллум охидтойгоо засвар хийв. 13Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн гулдан хаалгыг засав. Тэд үүнийг сэргээн барьж, яс модыг нь бэхэлж, самбар, түгжээ, хөндлийг нь суулгасан ба Хаягдалын гулдан хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав. 14Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдалын гулдан хаалгыг засварлав. Тэрээр үүнийг сэргээн барьж, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. 15Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав. 16Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа, Давидын булшны харалдаах газар хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв. 17Түүний дараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа дүүрэгтээ засвар хийв. 18Түүний дараа Кеилагийн нөгөө хагас дүүргийн захирагч, Хенададын хүү Бавваигийн дор ах дүү нар нь засвар хийв. 19Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав. 20Түүний дараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав. 21Түүний дараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот, Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 22Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилчид засвар хийв. 23Тэдний дараа Бениамин ба Хасшуб нар байшингийнхаа өмнө талд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү, Маасеиагийн хүү Азариа байшингийнхаа хажууд засвар хийв. 24Түүний дараа Хенададын хүү Биннуи, Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав. 25Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв. 26Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны гулдан хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв. 27Түүний дараа текоачууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв. 28Адууны гулдан хаалганаас дээш тахилч бүр байшингийнхаа өмнө талыг засварлав. 29Тэдний дараа Иммерийн хүү Задок байшингийнхаа өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн гулдан хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв. 30Түүний дараа Шелемиагийн хүү Хананиа ба Залафын зургаа дахь хүү Ханун нар өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Берехиагийн хүү Мешуллам сууцныхаа өөдөөс харсан хэсгийг засварлав. 31Түүний дараа алтны дархчуудын нэг Малхиа сүмийн үйлчлэгчид ба худалдаачдын байшин хүртэл, Хяналтын#3:31 эсвэл Мипхад гулдан хаалганы өмнө тал ба булангийн дээд өрөө хүртэл засвар хийв. 32Булангийн дээд өрөө ба Хонины гулдан хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна