Матай 26

26
Есүсийг алах хуйвалдаан
(Мк 14:1–2; Лк 22:1–2; Иох 11:45–53)
1Есүс энэ бүх яриагаа дуусаад, шавь нартаа
2Хоёр хоногийн дараа Алгасал#26:2 гр. Паасха. Алгасах буюу дээгүүр өнгөрөхийн нэр. баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана гэлээ.#Гэт 12:1–27 3Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад, 4Есүсийг залилан барьж алахаар хуйвалдацгаав. 5Гэхдээ тэд
—Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.
Бетан дахь тосолгоо
(Мк 14:3–9; Иох 12:1–8)
6Есүсийг Бетанд, уяман өвчтэй Симоны гэрт байхад, 7их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав.#Лк 7:37–38 8Шавь нар нь хараад зэвүүцэж
—Юунд ийм үрэлгэн байна вэ? 9Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. 10Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд
—Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. 11Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.#Дх 15:11 12Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. 13Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.
Иудас урвахаар болов
(Мк 14:10–11; Лк 22:3–6)
14Тэр үед арван хоёрын нэг Искариотын Иудас ахлах тахилч нарт очиж
15Түүнийг та нарт барьж өгвөл та нар надад юу өгмөөр байна? гэхэд тэд түүнд гучин мөнгөн зоос дэнслэв.#Зех 11:12 16Тэр мөчөөс эхлэн Есүсийг барьж өгөх аятай завшааныг тэрээр эрэлхийлж эхлэв.
Алгасал баяраар
(Мк 14:12–21; Лк 22:7–13,21–23; Иох 13:21–30)
17Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж
—Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад 18Тэр
—Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. 19Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв.
20Орой болоход Тэр арван хоёртойгоо ширээнд тухлан байлаа. 21Тэднийг зооглон байх үед Тэр
—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд 22тэд ихэд зовнин дор бүрдээ л Түүнээс
—Би биш биз дээ, Эзэн! гэцгээв. 23Тэр
—Тавганд Надтай гар дүрэгч нь Надаас урвах болно.#Дуу 41:9 24Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. 25Есүсээс урвасан Иудас
—Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр
—Чи өөрөө хэллээ гэв.
Эзэний зоог
(Мк 14:22–26; Лк 22:14–20; 1Ко 11:23–25)
26Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд
—Май, ид, энэ Миний бие гэлээ. 27Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө
—Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. 28Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм.#Гэт 24:8; Иер 31:31–34 29Би та нарт хэлье. Үүнээс хойш Би энэ усан үзмийн дарсыг Эцэгийнхээ хаанчлалд та нартай шинээр уух өдрийг хүртэл уухгүй гэв.
30Магтуу дуулсныхаа дараа тэд Чидун уул өөд явцгаав.
Петрийн үгүйсгэлийг зөгнөв
(Мк 14:27–31; Лк 22:31–34; Иох 13:36–38)
31Тэгэхэд Есүс тэдэнд
—Та нар энэ шөнө Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь “Би хоньчинг цохино, хонин сүрэг тарж бутарна” гэж бичигдсэн билээ.#Зех 13:7 32Харин Би амилуулагдсаныхаа дараа та нараас өмнө Галилд очно гэв.#Мт 28:16 33Петр Түүнд
—Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй гэхэд 34Есүс түүнд
—Үнэнээр Би чамд хэлье. Энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. 35Тэгтэл Петр Түүнд
—Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд шавь нар нь бүгдээрээ бас тэгж хэлцгээв.
Есүс Гетсеманид залбирав
(Мк 14:32–42; Лк 22:39–46)
36Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа
—Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, 37Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв. 38Тэгээд тэдэнд
—Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ. 39Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж
—Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа. 40Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт
—Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? 41Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. 42Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран
—Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. 43Дахин ирээд, тэдний нүд нь анилдсанаас унтсаныг харав. 44Тэр тэднийг дахин орхиж холдон яваад, гурав дахь удаагаа залбирч, нөгөө үгээ л хэлжээ. 45Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж,
—Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна. 46Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ.
Урвалт ба Есүсийг баривчилсан нь
(Мк 14:43–50; Лк 22:47–53; Иох 18:3–12)
47Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. 48Түүнээс урвасан нэгэн тэдэнд
—Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. 49Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. 50Есүс түүнд
—Анд минь, чи яах гэж ирэв?#26:50 эсвэл Үүнийгээ түргэл анд минь! гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. 51Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. 52Есүс түүнд
—Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. 53Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? 54Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. 55Тэр үед Есүс хурсан олонд
—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.#Лк 19:47, 21:37 56Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Бичвэр биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл шавь нар бүгд Түүнийг орхин зугтжээ.
Тэргүүн тахилчийн өмнө
(Мк 14:53–65; Лк 22:54–55,63–71; Иох 18:13–14,19–24)
57Есүсийг бариад тэргүүн тахилч Каиафт хүргэхэд хуулийн багш нар, ахлагчид цугласан байв. 58Харин Петр Түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл алсуур дагаж дотогш ороод, зарц нарын хамт, юу болохыг харж суув. 59Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл хайсаар байлаа. 60Хэдийгээр олон хуурамч гэрч гарч ирсэн боловч тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд
61“Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна” гэж энэ хүн хэлж байсан гэв.#Иох 2:19 62Тэргүүн тахилч босож, Түүнд
—Чамд хариулах юм алга уу? Чиний эсрэг эд нар юу гэрчилж байгаа юм бэ? гэлээ. 63Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд
—Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч гэв. 64Есүс түүнд
—Та ч өөрөө хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлэн дээр ирэхийг харах болно гэж айлдав.#Дуу 110:1; Дан 7:13 65Тэргүүн тахилч дээлээ хүү татан
—Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо.#Лев 24:16 66Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд
—Тэр үхэх ёстой гэцгээлээ. 67Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад#Иса 50:6
68Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, Христ ээ? гэцгээв.
Петрийн үгүйсгэл
(Мк 14:66–72; Лк 22:56–62; Иох 18:15–18,25–27)
69Петрийг гадаа хашаан дотор сууж байтал нэгэн шивэгчин түүнд ойртон ирээд,
—Чи ч бас Галилын Есүстэй байсан шүү дээ гэхэд 70тэр харин бүгдийн өмнө үгүйсгээд
—Юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв. 71Петрийг хашааны хаалгаар гарахад өөр шивэгчин түүнийг хараад, тэнд байгсдад
—Энэ, Назарын Есүстэй байсан гэж хэлэв. 72Тэр дахин үүнийг өчиглөн үгүйсгэж
—Би энэ хүнийг танихгүй гэв. 73Тэгтэл удалгүй, тэнд байгсад ирээд
—Чи гарцаагүй тэдний нэг мөн. Ярианаас чинь л илт байна гэлцэв. 74Петр хараал тавин тангараглаж
—Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр мөчид тахиа донгодов. 75Тэгээд Петр «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагш гарч, гашуунаар уйлав.

Одоогоор Сонгогдсон:

Матай 26: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна