Матай 18

18
Хамгийн агуу нь
(Мк 9:33–37; Лк 9:46–48)
1Тэр цагт шавь нар нь Есүс дээр ирж
—Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.#Лк 22:24 2Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь
3Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.#Мк 10:15; Лк 18:17 4Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. 5Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авч байгаа юм.
Нүгэлд уруу татах
(Мк 9:42–48; Лк 17:1–2)
6Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр. 7Бүдрүүллийн улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэл ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ!
8Гар чинь эсвэл хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Хоёр гартайгаа эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр.#Мт 5:30 9Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ галт тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр аминд орох нь чамд дээр.#Мт 5:29
Сургаалт зүйрлэл: Алдагдсан хонь
(Лк 15:3–7)
10Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг. 11[Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм]#18:11 ЗБ-т энэ эшлэлийг оруулаагүй. (Лк 19:10 үз.) 12Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв нэгэн хүн зуун хоньтой байтал тэднээс нэг нь төөрвөл тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод, төөрснийг нь хайхаар явахгүй гэж үү? 13Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно. 14Тиймд энэ багачуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа Эцэгийн чинь#18:14 ЗБ-т минь хүсэл биш юм.
Гэмт нэгнээ залруулах
15Ах дүү чинь нүгэл үйлдвээс#18:15 ЗБ-т чиний эсрэг нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ.#Лк 17:3 Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг. 16Харин тэр үл сонсвол өөртэйгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл хоёр юмуу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно.#Дх 19:15 17Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэв чуулганыг ч хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг.
18Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно.#Мт 16:19; Иох 20:23 19Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. 20Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.
Уучлал
21Дараа нь Петр ирж, Түүнд
—Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?#Лк 17:3–4 гэхэд нь 22Есүс айлдсан нь
—Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа#18:22 эсвэл далан долоо дахин гэж хэлье.#Эх 4:24
Сургаалт зүйрлэл: Өршөөлгүй зарц
23Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. 24Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. 25Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. 26Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад 27тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. 28Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв. 29Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ. 30Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв. 31Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ. 32Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. 33Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд 34ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ. 35Түүнчлэн та нарын нэгбүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.

Одоогоор Сонгогдсон:

Матай 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна