Матай 11

11
1Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар тунхаглан номлож, заахаар тэндээс явав.
Баптисч Иоханы зарлага элч нар
(Лк 7:18–35)
2Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, шавь нараараа үг дайж, 3Түүнээс
—Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгав. 4Есүс хариуд нь тэдэнд
—Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. 5Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж,#11:5 цэвэршиж: 8:2 үз. дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.#Иса 35:5–6, 61:1 6Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв.
Баптисч Иоханыг Есүс сайшаав
7Тэднийг явмагц Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.
—Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 8Эсвэл өөр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм. 9Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 10Түүний тухай
“Харагтун, Би түрүүнд чинь
зарлага элчээ илгээнэ.
Тэрээр өмнөх замыг чинь
бэлтгэнэ”
гэж бичигдсэн юм. #Мал 3:1 11Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд баптисч Иоханаас илүү агуу нэгэн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ. 12Баптисч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчирхэгжихэд,#11:12 эсвэл ширүүн довтолгоонд автаад байна эсвэл хүчээр ирээд байна хүчирхийлэгчид ч бас хүчээ авав 13Хууль болоод бүх эш үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа.#Лк 16:16 14Та нар хүлээн авахыг хүсвэл тэр нь ирэх ёстой Елиа#Мал 4:5; Мт 17:10–13; Мк 9:11–13 юм. 15Сонсох чихтэй нь сонсогтун.
16Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлэх вэ? Энэ нь гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан 17“Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. 18Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. 19Хүний Хүүг ирээд идэж уухаар нь тэд “Хараач, энэ ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд!” гэцгээдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан үйлсээрээ зөвтгөгддөг гэв.
Гэмшээгүй хотууд золгүй еэ
(Лк 10:13–15)
20Тэгээд Тэр ихэнх гайхамшигаа үйлдсэн хотуудаа зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм.
21Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нөмрөөд үнсэн дээр суун гэмших байсан.#Иса 23:1–18; Езк 26:1—28:26; Иое 3:4–8; Амо 1:9–10; Зех 9:2–4 22Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцэхүйц байх болно. 23Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдөнө гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. Хэрэв та нарт учирсан хүчит зүйлс нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан.#Иса 14:13–15; Эх 19:24–28 24Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом нутаг чамаас илүү хүлцэхүйц байх болно#Мт 10:15; Лк 10:12 гэлээ.
Эцэгтээ Есүс талархав
(Лк 10:21–22)
25Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ
—Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. 26Тийм ээ Аав минь, учир нь Таны өмнө энэ нь тааллыг олсон билээ. 27Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг мэдэхгүй.#Иох 3:35, 1:18, 10:15 28Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. 29Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.#Иер 6:16 30Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв.

Одоогоор Сонгогдсон:

Матай 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна