Леви 21

21
Тахилчдын ариун байдал
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
—Аароны хөвгүүд болох тахилчидтай ярин “Ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бүү бузарла. 2Зөвхөн түүний ойрын цусан төрлүүд болох эцэг, эх, хүү, охин, ах дүүгийнхээ төлөө 3мөн хамт байдаг, нөхөрт гараагүй онгон эгч дүүгийнхээ төлөө тэр өөрийгөө бузарлаж болно. 4Тэрээр ураг барилдсан нэгнээр ч бузарлагдан, өөрийгөө гутаах ёсгүй.#21:4 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус. 5Тэд толгойгоо халзалж хусах, сахлынхаа үзүүрийг тайрах, бие махбод дээрээ аливаа зүсэлт хийх ёсгүй.#Лев 19:27–28; Дх 14:1 6Тэд Бурхандаа ариун байх бөгөөд Бурханыхаа нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд Бурханыхаа талх, ЭЗЭНий галан тахилуудыг өргөдөг учир ариун байх ёстой. 7Тэд янхан эсвэл бузарлагдсан эм болон нөхөртөө хөөгдсөн салсан эмэгтэйг авч болохгүй. Учир нь тэд Бурхандаа ариун болой. 8Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм. 9Аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэрээр эцгээ гутаасан хэрэг бөгөөд галд шатаагдах ёстой.
10Ах дүү нар дотроо тосолгооны тосыг толгой дээрээ цутгуулсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч толгойгоо ил гаргах мөн хувцсаа урах ёсгүй. 11Түүнчлэн аливаа үхсэн хүнд ойртох, эцэг эхийнхээ төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй. 12Тэрээр ариун газраас гадагш гарах мөн Бурханыхаа ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь Бурханых нь тосолгооны тосны ариусгал түүний дээр байгаа болой. Би ЭЗЭН. 13Тэрээр эхнэрээ охин онгоноор нь аваг. 14Бэлэвсэн эхнэр эсвэл хаягдсан эмэгтэй эсвэл бузарлагдсан эм эсвэл янхан эмийг тэр авч болохгүй. Харин тэр ард түмнээсээ онгон охиныг эхнэр болгон авах ёстой. 15Энэ нь ард түмнийхээ дунд үр удмаа гутаахгүйн тулд юм. Учир нь Би түүнийг ариусгадаг ЭЗЭН болой” гэж тэдэнд хэлэгтүн гэв.
16ЭЗЭН, Мосед айлдахдаа
17Ааронтай ярин “Чиний үр удмын аль ч үеийнхнээс согог гажигтай ганц ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй. 18Ойртож болохгүй согог гажигтай хүнд сохор эсвэл доголон эсвэл сэтэрхий хамартай хүн эсвэл гажсан мөчтэй 19эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн 20эсвэл бөгтөр эсвэл одой эсвэл нүдэндээ цагаатай эсвэл маажууртай эсвэл үлдтэй эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана. 21Тахилч Аароны үр удмаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галан тахил өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэрээр согог гажигтай тул Бурханыхаа талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй. 22Тэрээр Бурханыхаа талхны ариунаас ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч, 23согог гажигтай учраас Миний ариун газрыг гутаахгүйн тулд, хөшигний дотор орж, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэж хэл хэмээв. 24Ийнхүү Мосе, Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярив.

Одоогоор Сонгогдсон:

Леви 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна