Леви 19

19
Ёслол ба ёс суртахуун ариун байх нь
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.#Лев 11:44–45; 1Пт 1:16 3Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.#Гэт 20:8,12; Дх 5:12,16 4Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.#Лев 26:1; Гэт 20:23, 34:17; Дх 27:15
5ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахилыг тахихдаа та нар үүнийгээ хүлээн авагдахуйцаар тахигтун. 6Үүнийг өргөсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэнийг галд шатаах ёстой. 7Хэрэв үүнийг гурав дахь хоног дээр идэх аваас тэр нь бузар агаад хүлээн авагдахгүй. 8Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой.
9Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй.#Лев 23:22; Дх 24:19–22 10Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН.
11Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.#Гэт 20:15,16; Дх 5:19–20 12Миний нэрээр хуурамчаар бүү тангарагла, Бурханыхаа нэрийг ч бүү гутаа. Би ЭЗЭН.#Гэт 20:7; Дх 5:11; Мт 5:33
13Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй.#Дх 24:14–15 14Чи дүлий хүнийг бүү хараа, сохор хүний урд бүдрүүлэх зүйл бүү тавь, харин Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН.#Дх 27:18
15Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг бүү өөгшүүл, баячуудын нүүрэн дээр бүү долигоно, харин хөршөө зөвөөр шүү.#Гэт 23:6–8; Дх 16:19 16Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.
17Ах дүүгээ зүрхэндээ бүү үзэн яд. Хөршөө шулуухан зэмлэ. Тэгвэл чи өөрөө гэм нүгэл үүрэхгүй.#19:17 эсвэл Түүний эсрэг чи гэм үйлдэхгүйн тулд #Мт 18:15 18Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.#Мт 5:43, 19:19, 22:39; Мк 12:31; Лк 10:27; Ром 13:9; Гал 5:14; Иак 2:8
19Та нар Миний зарлигуудыг сахигтун. Малаа өөр төрлийн малтай бүү эвцэлдүүл. Тариан талбайдаа хоёр өөр төрлийн үрийг бүү суулга. Хоёр төрлийн утсаар буюу маалинга ба ноос хольж хийсэн хувцас бүү өмс.#Дх 22:9–11
20Хэрэв өөр хүнд өгөхөөр амласан, харин өнөөх хүн үнийг нь хараахан төлөөгүй бөгөөд тэрээр эрх чөлөөтэй болоогүй тийм боол эмэгтэйтэй эр хүн хурьцсан байвал тэд шийтгүүлэх ёстой. Гэхдээ эмэгтэй нь чөлөөт бус учраас тэд алуулахгүй.#19:20 эсвэл байцаагдана, гэхдээ алуулахгүй. 21Эрэгтэй ялынхаа тахилд ЭЗЭНд уулзалтын майхны үүдэнд хуцыг авчирна. 22Түүний үйлдсэн нүглийн улмаас тахилч ялын тахилын хуцаар түүний төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.
23Та нар тэр нутагт ороод бүх төрлийн жимст моднуудыг тарихдаа үр жимсийг нь цээртэй гэж тооцож, гурван жилийн турш тэдгээрийг цээртэй гэж үзэх ёстой. Үүнийг бүү ид. 24Гэвч дөрөв дэх жилд бүх үр жимс нь ЭЗЭНд магтаалын#19:24 эсвэл талархалаа өргөх ариун өргөл болой. 25Тав дахь жилдээ та нар үр жимсийг нь идэж болно. Ийнхүү та нарт үр жимс нь улам нэмэгдэнэ. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.
26Та нар цустай юм бүү ид. Мэргэ төлгө эсвэл ид шидээр бүү оролд.#Эх 9:4; Лев 7:26–27, 17:10–14; Дх 12:16,23, 15:23, 18:10 27Толгойгоо тойруулан үсээ бүү захал, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд.#Лев 21:5; Дх 14:1 28Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа зүсэлтийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би ЭЗЭН.
29Охиноо садар самуун#19:29 ЗО-д дуганы янхан: Канаанчуудын үржил шимийн бурхны дуганд ийм эмс байсан ба тэдэнтэй бэлгийн харилцаанд орвол мал сүрэг, ургац арвижна гэж тэд үздэг байжээ. болгож бүү гутаа. Эс тэгвэл нутаг орон чинь садар самуунд унаж, булай явдлаар дүүрэх вий.#Дх 23:17 30Миний Амралтын өдрийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би ЭЗЭН.#Лев 26:2
31Сүнс дуудагчид уруу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан ЭЗЭН Би.#Дх 18:11; 1См 28:3; 2Ха 23:4; Иса 8:19
32Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэлж, Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН билээ.
33Нутагт чинь ирмэл хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла.#Гэт 22:21; Дх 24:17–18, 27:19 34Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт ирмэл хүмүүс байсан билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.
35Хэмжээс, жин, хэмжүүрийн дэнслэлд шударга бусаар бүү үйлд.#Дх 25:13–16; Сур 20:10; Езк 45:10 36Та нар зөв жинлүүр, зөв туухай, зөв ефа, зөв хинтэй байх ёстой. Би та нарыг Египет нутгаас гарган авчирсан, Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ. 37Ингэж та нар Миний бүх зарлигууд болон Миний бүх шийдвэрүүдийг сахин үйлд. Би ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.

Одоогоор Сонгогдсон:

Леви 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна