Леви 17

17
Мал нядлах тухай
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Аарон, түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярьж “ЭЗЭН тушаан айлдахдаа 3«Израилийн гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор эсвэл хуарангийн гадна үхэр, хурга эсвэл ямаа нядлаад, 4ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг. 5Үүний шалтгаан нь Израилийн хөвгүүд хээр талд нядалж байсан тахилуудаа авчирч, тэдгээрээ ЭЗЭНд, уулзалтын майхны үүдэнд тахилчид авчран ЭЗЭНд эвийн тахил болгон нядлахын тулд болой. 6Тахилч цусыг нь уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацаж, өөхийг нь ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатаах ёстой. 7Ингэснээр тэд садарлан дагадаг ямаан шүтээнүүддээ цаашид өөрсдийн тахилуудыг нядлан тахихгүйн тулд энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх зарлиг болой» хэмээв” гэж хэлэв.
8Тэгээд тэдэнд “Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн шатаалт тахил эсвэл нядлах тахил тахиглаад, 9түүнийгээ ЭЗЭНд өргөхөөр уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүн ард олноос таслагдаг.
Цус идэхийг хориглов
10Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.#Эх 9:4; Лев 7:26–27, 19:26; Дх 12:16,23, 15:23 11Учир нь бие махбодын амь нь цусанд байдаг. Түүнийг Би тахилын ширээнд зориулан, амийн чинь эвлэрүүллийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” гэж хэлэв.#Евр 9:22 12“Түүнчлэн Би Израилийн хөвгүүдэд «Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй мөн та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэж болохгүй» гэж айлдсан. 13Израилийн хөвгүүдээс эсвэл тэдний дунд түр сууж буй аливаа ирмэл хүн нь идэж болох амьтан эсвэл шувуу агнах аваас үүний цусыг юүлэн шороогоор дарах ёстой.
14Учир нь бүх махбодын амийн хувьд, цус нь түүний амь юм. Тиймээс Би Израилийн хөвгүүдэд «Бүх махбодын амь нь түүний цус байдаг учраас та нар аливаа махбодын цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана» гэж хэлсэн. 15Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идсэн аливаа хүн, нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байж байгаад дараа нь цэвэр болно. 16Хэрэв тэр хүн угаагаагүй эсвэл махбодоо усанд булхаагүй аваас хилэнцээ үүрнэ” гэв.

Одоогоор Сонгогдсон:

Леви 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна