Иов 28

28
Мэргэн ухаан олдох газар#28:0 Еврейд нь энэ хэсгийн үгийг хэн хэлж байгааг заагаагүй байдаг.
1Мөнгөний уурхай болон алтыг цэвэршүүлдэг газар зайлшгүй байдаг.
2Төмрийг шорооноос авдаг бөгөөд зэсийг хүдрээс гаргадаг.
3Тэрээр харанхуйг эцэслэж,
харанхуй ба үхлийн харанхуй дунд хүдрийг хамгийн зах хязгаараас хайдаг.
4Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд
Тэр нь хүний хөлд мартагдсан байдаг.
Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.
5Газраас хоол хүнс гарч ирдэг бөгөөд
Галаар мэт дор доторх нь хуйлралдана.
6Түүний чулуунууд индранилын эх булаг бөгөөд
шороо нь алт бөлгөө.
7Жимийг нь махчин шувууд мэддэггүй,
тасын нүд ч түүнийг хараагүй юм.
8Бардам араатнууд түүний дээгүүр гишгээгүй,
Арслангууд ч түүгээр явж өнгөрөөгүй юм.
9Тэрээр гараа цахиур чулуун дээр тавьдаг.
Тэрээр уулсыг сууриар нь эргүүлдэг.
10Тэрээр чулуунууд дундуур суваг цавчин гаргадаг бөгөөд
түүний нүд ямар ч үнэт зүйлийг хардаг.
11Тэрээр урсгалуудыг урсгахгүй далангаар хааж,
нууцлагдсан юмсыг тэрээр гэрэлд гаргадаг.
12Харин мэргэн ухаан хаанаас олддог вэ?
Ухаарал орших газар хаана байна вэ?
13Хүн түүний үнэ цэнийг мэддэггүй бөгөөд
тэр нь амьд хүмүүсийн нутгаас ч олдоогүй.
14Оёоргүй гүн нь “Тэр чинь миний дотор байхгүй”
мөн далай ч “Тэр чинь надад байхгүй” гэж хэлдэг.
15Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд
үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.
16Тэр нь Офирын алтаар,
үнэт судалт гартаамаар
эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.
17Алт ба шил түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй.
18Шүр болон болрыг бол дурдах ч хэрэггүй.
Мэргэн ухааны үнэ сувднаас ч өндөр болой.
19Етиопийн молор эрдэнэ ч түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
тэр нь шижир алтаар ч үнэлэгдэх боломжгүй юм.
20Тэгвэл мэргэн ухаан хаанаас ирдэг юм бэ?
Ухаарал орших газар хаана байна вэ?
21Тэр нь ийнхүү амьтай бүхний нүднээс нууцлагдсан бөгөөд
Тэнгэрийн шувуудаас далдлагдсан ажгуу.
22Сүйрлийн газар ба Үхэл нь
“Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг.
23Бурхан түүний замыг ойлгодог бөгөөд
түүний оршдог газрыг ч мэддэг.
24Учир нь зөвхөн Тэрээр газар дэлхийн хязгаарыг ширтэж,
Тэнгэрийн доорх бүгдийг хардаг билээ.
25Салхины жин, усны хэмжээ,
26бороонд журам,
аянга цахилгаанд зам тогтооход
27Тэр үүнийг хараад, үүнийг тунхаглажээ.
Тэр үүнийг тогтоосон бөгөөд
бас үүнийг шалган үзсэн билээ.
28Тэрээр хүнд хандан
“Үзэгтүн, Эзэнээс эмээх нь мэргэн ухаан бөгөөд
Нүгэл муугаас хол явах нь ухаарал юм” хэмээн айлдав гэлээ.#Дуу 111:10; Сур 1:7, 9:10

Одоогоор Сонгогдсон:

Иов 28: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна