Иов 18

18
Билдадын үг: Буруутыг Бурхан шийтгэдэг
1Дараа нь шух хүн Билдад хариулж
2—Үгсийн араас чи хэр удаан хөөцөлдөх вэ?
Үүнийгээ тунгаагаач, тэгвэл бид ярилцана.
3Юунд бидний үхэр мэт гэж бодно вэ?
Яагаад бид нүдэнд чинь мулгуу мэт болоо вэ?
4Уурандаа өөрийгөө тасчих чамаас болж
газар дэлхий хоосорч,
хад чулуу байрнаасаа хөдлөх үү?
5Үнэндээ гэм буруутны гэрэл бөхөж,
Галын дөл нь гэрэлтдэггүй юм.#Иов 21:17
6Түүний майхан дахь гэрэл харанхуйлж,
түүн дээрх дэнлүү нь унтардаг юм.
7Түүний хүч тэнхээтэй алхаа саарч,
хорон санаа нь түүнийг унагаадаг юм.
8Учир нь тэрээр хөлөөрөө торонд унагаагдсан бөгөөд
тэрээр сараалжин урхин дээр алхдаг аж.
9Занганд өсгийгөөрөө орж,
Хавханд тэрээр урхидуулдаг юм.
10Түүнийг оосорлох гогцоо газарт далдлагдсан бөгөөд
Түүний урхи замд нь отох бөлгөө.
11Гэнэтийн аймшгууд тал бүрээс нь түүнийг айлгаж,
алхам тутамд нь түүнийг яаруулна.
12Өлсгөлөн хүч чадлыг нь залгиж,
Зовлон гамшиг хажууд нь бэлэн байх аж.
13Арьс нь өвчинд идэгдсэн бөгөөд
Үхлийн ууган хүү үе мөчүүдийг нь иддэг аж.
14Тэрээр майхныхаа хамгаалалтаас таслагдан
Аюумшгийн хааны өмнө хүргэгддэг.
15Майханд нь түүний гэх юм нэг ч үлдэхгүй#18:15 эсвэл Майханд нь хэн нэгэн амьдарч Еврейд нь тодорхой бус. бөгөөд
Сууцанд нь хүхэр#18:15 Эрт үед цогцос байсан өрөөг ариутгахад хүхрийг хэрэглэдэг байжээ. цацагддаг билээ.
16Доороосоо түүний үндэс хатаж,
Дээрээсээ түүний мөчир ганддаг.
17Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж,
Түүний нэр хаана ч байхгүй болдог.
18Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж,
Ертөнцөөс зайлуулагддаг ажээ.
19Тэрээр өөрийн ард түмний дунд
үр ч үгүй, үеэл хаяал ч үгүй,
Түр амьдарсан газар нь
үлдэх хүн ч үгүй.
20Энэхүү хувь заяа өрнийнхнийг айлгаж
Тэрхүү аймшиг дорнынхныг нөмөрдөг.
21Энэ мэтээр хорон муу хүн амьдран
Тэр мэтээр Бурханыг үл мэдэгч нь төгсөнө.

Одоогоор Сонгогдсон:

Иов 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү