Иохан 15

15
Усан үзмийн жинхэнэ мод
1Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. 2Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. 3Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ. 4Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. 5Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. 6Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана. 7Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. 8Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина. 9Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. 10Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. 11Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв. 12Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал.#Иох 13:34, 15:17; 1Ио 3:23; 2Ио 5 13Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. 14Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн. 15Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. 16Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм. 17Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун.
Дагалдагчдыг ертөнц үзэн ядах нь
18Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. 19Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. 20“Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно.#Мт 10:24; Лк 6:40; Иох 13:16 21Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. 22Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов. 23Намайг үзэн ядагч нь Эцэгийг минь ч мөн үзэн яддаг. 24Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна. 25Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ.#Дуу 35:19, 69:4 26Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ. 27Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.

Одоогоор Сонгогдсон:

Иохан 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна