Исаиа 20

20
Түрэмгийллийг илэрхийлсэн нь
1Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин, Ашдодод ирж, довтлон эзэлсэн тэр жил 2ЭЗЭН Амозын хүү Исаиад хэлэхдээ
—Явж бүсэлхийнээсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав. 3ЭЗЭН
—Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлгэдэл болж, Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан шиг 4Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хөгшин, залуу хүмүүсийн өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн хөөж явуулна. 5Тэд найдвар болох Куш, бахархал болох Египетээсээ болж айж, ичих болно. 6Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан найдлага маань энэ. Тэгэхээр бид яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна