Еврей 11

11
Итгэлээр
1Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. 2Учир нь ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж. 3Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийнхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодог.#Эх 1:1; Дуу 33:6,9; Иох 1:3
Абел, Енох, Ноагийн жишээ
4Итгэлээр Абел, Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.#Эх 4:3–10 5Итгэлээр Енох, үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг Бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө Бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ.#Эх 5:21–24 (LXX) 6Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. 7Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.#Эх 6:13–22
Абрахамын итгэл
8Итгэлээр Абрахам, өв болгон авах гэж байсан нутаг уруу явахаар дуудагдахдаа дуулгавартай байв. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав.#Эх 12:1–5 9Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.#Эх 35:27 10Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч ба барилгачин нь Бурхан мөн. 11Итгэлээр Сара хүртэл, хэдийгээр нас бие хэтэрсэн боловч үртэй болох хүчийг авсан байна.#11:11 ЗБ-т Хэдийгээр Абрахам хэт хөгшин, Сара хүүхэдтэй болж чадахааргүй байсан ч итгэлээр тэрээр эцэг болсон юм. Учир нь тэр Амлагчийг итгэмжит гэж үзсэн юм.#Эх 18:11–14, 21:2 12Тиймд мөн ганцаас, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолшгүй үй олон нь төржээ.#Эх 15:5, 22:17, 32:12 13Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ.#Эх 23:4; 1Шс 29:15; Дуу 39:12 14Учир нь тийн ярьдаг нь эх нутаг хайж буйгаа тодорхой харуулдаг. 15Үнэндээ, тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. 16Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ. 17Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн.#Эх 22:1–14 18Энэ нь түүнд “Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно” хэмээн айлдсан хүү нь байлаа.#Эх 21:12 19Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд хүүгээ тэр иймэрхүү дүрслэлээр буцаан авсан юм. 20Итгэлээр Исаак, ирэх зүйлсийнх нь талаар Иаков, Есав нарыг ерөөжээ.#Эх 27:27–29,39–40 21Итгэлээр Иаков, нас барж байхдаа Иосефын бүх хөвгүүнийг ерөөгөөд, таягаа тулж Бурханд мөргөсөн юм.#Эх 47:31 (LXX), 48:1–20 22Итгэлээр Иосеф, нас барж байхдаа Израилийн хөвгүүдийн гэтлэлийн тухай дурдаж, өөрийнх нь ясыг хаана тавихыг зааварлажээ.#Эх 50:24–25; Гэт 13:19
Мосегийн итгэл
23Итгэлээр, Мосег төрөхөд эцэг эх нь түүнийг гурван сарын турш нууж байлаа. Учир нь тэд хүүгийнхээ сайхныг хараад, хааны зарлигаас ч айсангүй.#Гэт 1:22, 2:2 24Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав.#Гэт 2:10–12 25Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. 26Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. 27Итгэлээр Мосе, хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ. 28Итгэлээр тэр, Алгасалыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм.#Гэт 12:21–30
Израилийн баатруудын итгэл
29Итгэлээр тэд, Улаан тэнгисийн дундуур, хуурай газраар явж байгаа юм шиг л гарсан. Египетчүүд үүнийг нь оролдоод залгиулсан.#Гэт 14:21–31 30Итгэлээр, Иерихогийн хэрмийг долоон өдрийн турш тойрсны дараа тэр нуржээ.#Иош 6:12–21 31Итгэлээр янхан эм Рахаб, туршуулуудыг амар тайван хүлээн авсан тул дуулгаваргүйчүүдтэй хамт амь үрэгдээгүй юм.#Иош 2:1–21, 6:22–25
32Би өөр юу ярих вэ? Би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй.#Шүү 6:11—8:32, 4:6—5:31, 13:2—16:31, 11:1—12:7; 1См 16:1—1Ха 2:11; 1См 1:1—25:1 33Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж,#Дан 6:1–27 34галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа.#Дан 3:1–30 35Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм.#1Ха 17:17–24; 2Ха 4:25–37 36Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа.#1Ха 22:26–27; 2Шс 18:25–26; Иер 20:2, 37:15, 38:6 37Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ.#2Шс 24:21 38Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ. 39Итгэлээрээ тэд бүгд сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж. 40Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү сайныг урьдаас харж байсан. Тийм болохоор тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм.

Одоогоор Сонгогдсон:

Еврей 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна