Эхлэл 28

28
1Исаак Иаковыг дуудаад түүнийг ерөөн, захиж
—Чи Канааны охидоос эхнэр бүү ав. 2Бос, Паддан-Арам уруу эхийнхээ эцэг Бетуелийн гэр уруу явж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав. 3Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай. 4Абрахамд өгсөн газар буюу чиний цагаачилж суугаа газрыг чамд өвлүүлэхийн тулд Абрахамд өгсөн ерөөлөө чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх болтугай гэв.#Эх 17:4–8 5Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-Арам уруу явж, арам хүн Бетуелийн хүүгийнд очжээ. Тэр нь Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабан байлаа.
Ишмаелын охинтой Есав гэрлэв
6Есавын нүдэн дээр Исаак, Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-Арамаас эхнэр авахуулахаар явуулсан ба “Канааны охидоос эхнэр бүү ав” гэж зааварчлан тушаахыг 7мөн эх эцэг хоёроо Иаков дуулгавартай дагаж Паддан-Арам уруу явахыг Есав үзлээ. 8Бас эцэг Исаакт нь Канааны охид таалагдахгүй байгааг Есав харжээ. 9Тиймд Есав, Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин Махалатыг эхнэр болгон авав. Тэр нь Небаиотын охин дүү юм.
Бетелд зүүдэлсэн нь
10Иаков, Беершебагаас гараад Харан уруу явав. 11Тэрээр нэгэн газар#28:11 эсвэл нэгэн ариун газар хүрэхэд нар шингэсэн тул тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч толгой дороо тавиад хажуулжээ. 12Тэрээр зүүдэлсэнд, харагтун, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэрэлч нар өгсөж уруудан байлаа.#Иох 1:51 13Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр#28:13 эсвэл дэргэд зогсоод
—Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.#Эх 13:14–15 14Чиний үр удам газрын тоос шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархана. Чамд болон чиний үр удамд дэлхийн бүх овгийн ерөөл байх болно.#28:14 эсвэл Бүх үндэстэн Надаас чамайг болон чиний үр удмыг ерөөсний адил өөрсдийг нь ерөөхийг гуйх болно. #Эх 12:3, 22:18 15Харагтун, Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ. 16Иаков нойрноосоо сэрээд
—ЭЗЭН үнэхээр энэ газарт байна. Харин би мэдсэнгүй гэв. 17Тэрээр айн сүрдэж
—Энэ яасан сүрдмээр газар вэ! Энэ бол гарцаагүй Бурханы өргөө төдийгүй тэнгэрийн хаалга юм гэв.
18Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод дээр нь тос асгав. 19Энэ газрыг Бетел#28:19 Бетел: евр. “Бурханы гэр” гэсэн утгатай. хэмээн тэрээр нэрлэжээ. Тэр хотыг өмнө нь Луз гэдэг байж. 20Иаков андгайлан
—Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд, 21намайг эцгийн минь гэрт амар тайван буцааж, ЭЗЭН миний Бурхан байвал 22багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний аравны нэгийг би Танд өргөнө гэлээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 28: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна