Эхлэл 23

23
Сараг оршуулав
1Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ. 2Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэж, Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров. 3Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд
4Та нарын дунд түр суугч цагаач надад талийгаачаа далд оршуулах нэг оршуулгын газар эзэмшлийг олгоно уу? Би энэ шарилаа тэнд оршуулъя гэжээ.#Евр 11:9,13; Үйл 7:16 5Хитчүүд Абрахамд хариулан
6Эзэн минь! Биднийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилыг оршуулаарай. Таныг энэ шарилаа аль ч оршуулгын газар тавихад хориглох хүн бидний дунд байхгүй гэцгээв. 7Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд мэхийн ёслоод 8тэдэнд
—Хэрэв та нар намайг нас барсан хүнээ нутаглуулахыг хүсэж байгаа бол миний үгийг сонсож, миний төлөө Зохарын хүү Ефроноос гуйж, 9түүгээр талбайнх нь захад байгаа өөрийнх нь өмч болох Махпелагийн агуйг надад өгүүлээч. Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгөг гэв. 10Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд ба хотын гулдан хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан
11Үгүй эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье. Бас түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд тэр шарилаа оршуулаарай гэв. 12Абрахам тэр нутгийнханд мэхийн ёслов. 13Тэрээр нутгийнхныг сонсож байхад нь Ефронд
—Та таалбал, үгийг минь сонсоно уу. Би тэр талбайн үнийг танд өгнө. Түүнийг та надаас аваарай, би тэнд шарилаа оршуулъя гэв. 14Ефрон, Абрахамд
15Эзэн минь ээ! Миний үгийг сонсооч. Хэсэг газрын үнэ дөрвөн зуун шекел мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь та бид хоёрын хооронд юухан билээ? Тиймээс нас барсан хүнээ оршуул гэв. 16Ефроны үгийг Абрахам дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ.
17Мамрегийн өмнөх Махпелад байдаг Ефроны талбай, түүний доторх агуй бас тэр талбайн эргэн тойрны ой мод цөмийг 18хотын гулдан хаалгаар орж ирсэн бүгдийн болон хитчүүдийн өмнө Абрахамын өмч хөрөнгө болгон өгөхөөр тогтжээ. 19Тэгээд Абрахам Канаан нутгийн Мамре буюу Хеброны өмнөх Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршуулав. 20Ийнхүү тэр талбай болон доторх агуйг нь хитчүүд Абрахамын өмч, түүний оршуулгын газар болгохоор тогтов.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна