Эхлэл 19

19
Содомын завхрал
1Хоёр тэнгэрэлч Содомд үдшээр иржээ. Лот, Содомын гулдан#19:1 Хана хэрмийг нэвт гаргасан нуман адарт үүд. хаалган дээр сууж байснаа тэднийг харж, босон угтаад, нүүрээрээ газарт доош мэхийв. Тэрээр
—Харагтун, 2эзэд минь! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод маргааш өглөө эрт босож аян замдаа гарна уу? гэсэнд тэд
—Үгүй, бид гадаа талбайд хононо гэв. 3Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв. 4Тэднийг хэвтэхийн өмнө тэр хотын эрчүүд болох Содомын эрчүүд хөгшин залуугүй бүгд тал бүрээс цуглан гэрийг нь бүсэлж, 5Лотыг дуудан түүнд
—Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг бидэнд гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.#Шүү 19:22–24 6Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, үүдээ араараа хааж
7Ах дүү нар минь ээ гуйя, ийм муухай юм битгий хийгээрэй! 8Харагтун, надад эр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар тэдэнтэй дураараа л бол. Харин энэ хүмүүс миний гэрт ирж, дээвэр дор минь орсон учир тэдэнд бузар хэрэг бүү хий гэв. 9Гэтэл тэд
—Зайл! гээд
—Манай энд цагаачилж ирчихээд бас бидний шүүгч болох нь уу? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд дайран ирж, Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөв. 10Нөгөө хүмүүс нь гараа сунган Лотыг гэрт татан оруулаад хаалгыг хааж, 11гэрийн үүдэнд байсан хүмүүсийг том багагүй бүгдийг нь юу ч харахгүй болгосонд тэд гэрийн үүдийг олох гээд яджээ.#2Ха 6:18
Содом, Гоморра устав
12Нөгөө хүмүүс Лотод
—Энд танайхнаас өөр хэн хэн байна вэ? Хүргэн, хөвгүүд, охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хэнийг ч болов энэ газраас гадагш гарга. 13Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсон учир бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг ЭЗЭН илгээсэн юм. 14Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ
—ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.
15Үүр цайх үеэр тэнгэрэлч нар Лотыг яаруулан
—Босогтун, энд байгаа эхнэр, хоёр охиноо аваад яв. Эс тэгвээс та нар энэ хотын шийтгэлтэй хамтдаа устгагдах болно гэжээ. 16Харин Лотыг саатан тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас мөн эхнэрийнх нь болон хоёр охиных нь гараас зууран авч, ЭЗЭН тэдэнд өршөөнгүй хандсан тул тэднийг гадагш гарган, хотын гадна аваачиж тавив.#2Пт 2:7 17Тэднийг гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь
—Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд 18Лот тэдэнд
—Үгүй, эзэн минь! 19Таны нүдэнд зарц тань тааллыг олж, та энэрэл хайраа надад үзүүлэн амийг минь аварсан ач тань тун их авч би уул уруу зугтаж чадахгүй. Гай зовлон намайг нөмөрч, би үхэх болно. 20Харагтун, тэр нэг хотод зугтаж очвол ойрхон бас жижиг ч хот юм. Гуйя, намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би амьд гарна гэв. 21Тэрээр түүнд
—За, би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй. 22Чамайг тэнд очтол Би юу ч хийж болохгүй тул тийшээ бушуухан зугт гэв. Тиймээс тэр хотыг Зоар#19:22 Зоар: евр. жижиг гэж дуудах болжээ. 23Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байв.
24ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр ба галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.#Мт 10:15, 11:23–24; Лк 10:12, 17:29; 2Пт 2:6; Иуд 7 25Тэгээд Тэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь, бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ. 26Харин Лотын ард явж байсан эхнэр нь эргэж хараад давсан багана болчихжээ.#Лк 17:32
27Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газартаа очив. 28Тэрээр Содом, Гоморра болон бүх тал газрыг өнгийн харахад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байлаа.
29Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас мэнд гаргажээ.
Моаб ба аммончуудын гарваль
30Лот, Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов. 31Нэгэн өдөр том охин нь дүү охиндоо
—Аав маань өвгөрлөө. Энэ газарт#19:31 эсвэл бүх дэлхийд ертөнцийн жам ёсоор бидэн дээр орох хүн алга байна. 32Тиймээс аавдаа дарс уулгаад, түүнтэй унтаж, улмаар эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе гэв. 33Тэр шөнөдөө тэд эцэгтээ дарс уулгаж, том охин нь аав дээрээ оржээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй. 34Түүний маргааш нь том охин нь охин дүүдээ
—Өнгөрсөн шөнө би эцэг дээрээ орсон. Өнөө шөнө ч бас чи түүн дээр орж эцгийнхээ үр удмыг залгамжлуулан үлдээцгээе гэв. 35Тэр шөнөдөө тэд эцэгтээ дахин дарс уулгаж, бага охин нь босож очоод, эцэг дээрээ оржээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй. 36Ингэж Лотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов. 37Том охин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб#19:37 Моаб: евр. “эцгээс минь” гэснээс гаралтай. гэж нэрлэжээ. Тэр нь өнөөгийн моабчуудын өвөг билээ. 38Бага охин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми#19:38 Бен-амми: евр. “миний төрөл садангийн хүү” гэсэн утгатай бөгөөд еврейгээр “амончууд” гэсэн шиг сонсогдоно. гэж нэрлэсэн нь өнөөгийн аммончуудын өвөг билээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна