Езекиел 28

28
Тирийн ноёны эсрэг үгс
1ЭЗЭНий үг надад дахин ирж
2Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Зүрх чинь бардамнан чи
“Би бурхан, далайн зүрхэнд
бурхдын суудалд залардаг” хэмээсэн.
Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж,
Бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учир
3(Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ.
Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.
4Мэргэн ухаан, ойлголтоороо чи
Өөртөө баялгийг олж авч,
Эрдэнэсийн сандаа алт, мөнгө олж авав.
5Их мэргэн ухаан хийгээд наймаагаараа
Чи баялгаа ихэсгэж,
Зүрх чинь баялагаасаа болж бардамнав.)
6Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Чи зүрхээ Бурхны зүрхтэй адил болгосон учраас,
7Харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг,
Үндэстнүүдийн хамгийн хэрцгийг нь авчирна.
Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг
Илдээ сугалж, сүр жавхланг чинь буртаглана.
8Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно.
Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.
9Чамайг шархдуулагчийн гарт
Өөрийг чинь алах алуурчны өмнө
Чи Бурхан биш хүн атлаа
«Би бол Бурхан» гэж хэлсээр байх уу?
10Чи гаднынхны гараар,
Хозлуулаагүй хүний үхлээр үхэх болно.
Учир нь Би айлдсан” гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна»”
Тирийн хааны төлөөх харуусал
11Дахин ЭЗЭНий үг надад ирж
12Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Чамд мэргэн ухаанаар бялхсан,
Үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.
13Бурханы цэцэрлэг Еденд чи байв.
Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа.
Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа,
Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв.
Хүрээ, углуургууд чинь чиний дотор
Алтаар урлагдсан байв.
Чамайг бүтээсэн өдөрт
Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа.
14Чи халхалдаг тослогдсон херуб байсан
Би чамайг байрлуулсан.
Бурханы ариун ууланд чи байв.
Галт чулуунуудын дундуур чи явлаа.
15Бүтээгдсэн өдрөөсөө авахуулан
Дотроос чинь гажуудал олдох хүртэл
Замналуудаараа чи гэм зэмгүй байв.
16Наймааныхаа хөгжлөөр чи дотроосоо
Хүчирхийллээр дүүрч, нүгэл үйлдэв.
Тиймээс Би чамайг Бурханы уулаас
Бузартсан юм мэт хөөсөн.
Халхлагч херуб аа, Би чамайг
Галт чулуунуудын дундаас устгав.
17Гоо үзэсгэлэнгээсээ болж
Зүрх чинь бардамнав.
Сүр жавхлангийнхаа улмаас
Цэцэн ухаанаа чи завхруулжээ.
Би чамайг газарт хаяж,
Хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина.
18Тоо томшгүй хилэнцээрээ,
Гажуу наймаагаараа чи ариун газруудаа буртаглав.
Тиймээс Би чиний дотроос гал гаргаж,
Тэр нь чамайг шатаав.
Чамайг харагч бүхний нүдэн дээр
Би чамайг газрын үнс болгов.
19Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд
Чамайг харан хиртхийв.
Чи аймшиг болж, хойшид үгүй болно»”
Сидоны эсрэг үгс
20ЭЗЭНий үг надад ирж#Иое 3:4–8; Зех 9:1–2; Мт 11:21–22; Лк 10:13–14
21Хүний хүү чи, Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл. 22“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
«Сидон оо, харагтун, Би чиний эсрэг байна.
Би дунд чинь алдаршуулагдана.
Би шүүлтийг гүйцэлдүүлж,
Ариун гэдгээ үзүүлэхэд тэд Намайг
ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
23Учир нь Би түүнд тахал илгээж,
Түүний гудамжинд цусыг урсгана.
Түүнийг зүг бүрээс дайрах илдэнд
Шархдагсад түүний голд унана.
Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
24Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, хөндүүрлүүлэх сундуу хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно»
Хожмын Израилийн ерөөл
25“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно. 26Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 28: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна