Езекиел 13

13
Хуурамч эш үзүүлэгчдийн тухайд
1Тэгээд ЭЗЭНий үг надад ирж
2Хүний хүү чи, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хэлэхдээ “ЭЗЭНий үгийг сонсогтун! 3Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал сүнсээ дагаж буй ухвар мөчид эш үзүүлэгчид хөөрхий еэ. 4Израиль аа, эш үзүүлэгчид чинь балгасан дахь цөөврүүд адил байсан. 5Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй. 6Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд үгсийнхээ биелэлд найдаж байна. 7Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв. 8Түүнчлэн Эзэн БУРХАН ингэж айлдав.
—Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 9Тиймээс мутар минь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байна. Тэд ард түмний минь чуулалд ч байхгүй, Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн нутагт ч орохгүй. Та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно. 10Учир нь тэд үнэндээ амар тайван биш атал “Амар тайван” гэж хэлж ард түмнийг минь мэхэлсэн юм. Хэн нэгэн нь хана барихад, харагтун, тэд түүнийг шохойддог юм.#Иер 6:14, 8:11 11Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно, мөндөр ч унана. Хуй салхи гарах болно. 12Харагтун, хана нь нурж унахад “Та нар үүнийг шохойдсон бус уу?” гэж та нараас асуух биш үү? 13Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
—Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна. 14Тиймээс шавраар шавсан ханыг чинь нурааж, түүнийг газарт унагаснаар түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Үүгээр Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ. 15Тийнхүү Би хана ба түүнийг шохойдогчид дээр хилэнгээ гүйцээнэ. Би та нарт ингэж хэлэх болно. “Хана ч алга болж, түүнийг шохойдогчид ч байхгүй болов. 16Мөн Иерусалимд эш үзүүлэн амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов.” Эзэн БУРХАН ийн тунхаглаж байна.
17Харин хүний хүү чи, зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг нүүрээ чиглүүлэн тэдний эсрэг эш үзүүлж, 18“Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд гивлүүр хийгч эмэгтэйчүүд хөөрхий еэ. Та нар ард түмний минь амийг авлачихаад, харин өөрсдийнхөө амийг хадгалж чадах уу? 19Худлыг сонсож буй ард түмэнд минь худал хэлснээрээ үхэх ёсгүй амийг үхүүлж, амьд үлдэх ёсгүй амийг амьд байлган, атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг ард түмний минь дунд буртаглав» гэсэн” гэж өгүүл. 20Түүнчлэн Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
—Харагтун, сүнснүүдийг шувуу мэт авлах шидэт уяаны чинь эсрэг Би байгаа. Би тэдгээрийг гараас чинь тасална. Шувуу мэт та нарын агнах тэр сүнснүүдийг ч хүртэл, тэднийг ч Би явуулах болно. 21Би бас гивлүүрүүдийг чинь хуу татаж, ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Тэд, авлагдахаар гарт чинь хойшид байхгүй болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 22Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан. 23Тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна