2Коринт 10

10
Паул үйлчлэлээ хамгаалсан нь
1Паул би та нартай нүүр тулахдаа аядуу, хол байхдаа хатуу ханддаг нэгэн гэнэ. Би Христийн дөлгөөн хүлцэнгүй чанараар та нарыг ятгаж байна. 2Биднийг махбодынхоо дагуу үйлддэг хэмээн боддог зарим хүмүүсийн эсрэг гаргахаар зүрхэлсэн хатуу занг минь бүү хөдөлгөөрэй гэж та нараас хүсье. 3Учир нь бид махбодод алхдаг ч, махбодын дагуу дайтдаггүй. 4Бидний байлдааны зэвсэг нь махбодынх бус, харин ялагдашгүйг ч ялж чадах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхлийг нурааж, 5Бурханы мэдлэгийн эсрэг босогч алив бардамналыг устгаж, бодол бүрийг Христийн дуулгаварт олзолдог. 6Та нарын дуулгавар биелэгдэх үед бид бүх дуулгаваргүйг шийтгэхэд бэлэн байна. 7Та нар юмсыг гадна байдлаар нь хардаг. Хэрвээ хэн нэгэн нь өөрийгөө Христийнх гэдэгт итгэлтэй байдаг бол тэр өөрийгөө шалгаг. Тэр өөрийгөө Христийнх мөн гэдгийн адил бид ч бас мөн. 8Та нарыг устгахын тулд бус, босгон байгуулахын тулд Эзэний бидэнд өгсөн эрх мэдлийн талаар би хальж сайрхсан ч ичихгүй байхсан. 9Тиймд би та нарыг захидлуудаараа айлгах гэсэн юм биш ээ. 10Учир нь тэд “Түүний захидлууд үнэндээ даацтай бөгөөд хүчтэй. Гэвч биеэрээ бол дорой бөгөөд үг яриа нь ч үл хайхрам” гэж ярьцгаадаг. 11Тийн бодогч нь биднийг хол байхдаа захидалдаа хүүрнэдэг шигээ хамт байхдаа ч тийм юм гэдгийг ойлгог. 12Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж. 13Гэвч бид хэмжээгүйгээр сайрхахгүй. Харин та нарт хүрэхийн тулд Бурханы бидэнд ногдуулсан жишиг хэмжээнд л сайрхана. 14Бид та нарт хүрээгүй юм шиг өөрсдийгөө хэт сунгаагүй. Үнэндээ та нарт хүртэл Христийн сайнмэдээтэй ирсэн нь бид билээ. 15Бид хэрээс хэтэрч, бусдын зүдэл зүтгэлээр сайрхаагүй. Харин найдвар маань гэвэл итгэл чинь өсөх тусам та нарын дундах үйл ажиллагааны маань жишиг өргөсөж, 16та нараас цаашаа ч сайнмэдээ тунхаглагдах явдал юм. Ингэхдээ бусдын жишгээр хийчихсэн юмсаар бид сайрхахгүй. 17Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг.#Иер 9:24 18Учир нь өөрийгөө сайшаадаг нь бус, харин Эзэнээр сайшаагддаг нь шалгарна.

Одоогоор Сонгогдсон:

2Коринт 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна