1
ИАКОВ 3:17
Ариун Библи, 2004
АБ2004
Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж.
Харьцуулах
ИАКОВ 3:17 г судлах
2
ИАКОВ 3:13
Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул.
ИАКОВ 3:13 г судлах
3
ИАКОВ 3:18
Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.
ИАКОВ 3:18 г судлах
4
ИАКОВ 3:16
Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг.
ИАКОВ 3:16 г судлах
5
ИАКОВ 3:9-10
Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй.
ИАКОВ 3:9-10 г судлах
6
ИАКОВ 3:6
Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.
ИАКОВ 3:6 г судлах
7
ИАКОВ 3:8
Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн.
ИАКОВ 3:8 г судлах
8
ИАКОВ 3:1
Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй.
ИАКОВ 3:1 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд