Ром 8:6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Амрах цаг гаргах нь
5 ѳдөр
Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол хайртай хүмүүстээ болон тавьсан зорилгодоо хүрэхэд хувь нэмрээ оруулах зүйл бидэнд огт үлдэхгүй байх болно. Амралтын талаар болон сурсан зүйлээ бид хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой талаар судлахад дараагийн таван өдрийг зарцуулцгаая.

Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг амсах нь
5 ѳдөр
Та сүнсээр усгүй ангамал цөлийн улирлыг туулж байна уу? Хэрэв Бурханы оршихуйг дотно, жинхэнэ, чин сэтгэлээс мэдэх нь энэ цөлийн улирлын хамгийн том найдвар байвал яах вэ? Хэдийгээр зарим өдрүүдэд та хаашаа ч явахгүй нэг л газраа байгаа мэт санагдаж болох ч, та энэ цаг мөчийг дэмий үрээгүй гэдэг урам зоригийг энэхүү төлөвлөгөө танд өгөх болно. Яагаад гэвэл та хаагуур ч явсан, Тайтгаруулагч, Амь өгөгч, Найз болох Бурхан тантай хамт аялж байгаа шүү.

Сүнсний үр жимс
6 Өдөр
Бид амьдралаа Бурханд өгөх үед Бурханы Ариун Сүнс бидний дотор Өөрийнхөө үр жимсийг бий болгон, биднээр үзүүлдэг. Бид Түүнийг дагах үед биднийг Есүстэй адилхан болгох хэмээх зөвхөн Түүний хийж чадах зүйлийг Тэрээр бидний дотор, биднээр дамжуулан хийж эхэлдэг. Энэ төлөвлөгөөнд Ариун Сүнсний үр жимс тус бүрт шумбах бөгөөд Түүгээр удирдуулсан амьдралаар хэрхэн амьдрахад суралцах болно.

Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхам
7 өдөр
Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, шинээр үүсгэн бий болгох тогтолцоо, эхлүүлэх харилцаа болон хийх хэрэгтэй эрсдэлийг мэдэж авна уу.

Дутагдаж буй амар тайван
7 өдөр
Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелийн цуврал мессежийг дагалдсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөнд бид бүгдийн хүсэн хүлээж, бидэнд дутагдаж буй амар тайвныг хэрхэн олж болох талаар мэдэх болно.

Шинэ жил, Шинэ нигүүлсэл
15 Өдөр
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.