Филиппой 1:1 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Бүхий л зүйлд
5 ѳдөр
Филиппой хотын чуулганд хандан Паулын бичсэн захидал өнөөдрийг ч хүртэл зүрх, оюун бодлыг маань тэтгэн, сорихоор үеэс үе дамжин аялжээ. Хэдэн зууны өмнө Бурхан Паулаар дамжуулан бичүүлсэн Филиппой номоос энэ таван өдрийн чимээгүй цагаар бид амтлах болно. Энэ баяр хөөрийн захидлыг унших үед тань Бурхан таныг гайхширал, хүлээлтээр дүүргэх болтугай! Учир нь энэ бол эртний чуулганд хандаж хэлсэн Паулын үгс биш—энэ бол Бурханы танд хандаж хэлэх үгс мөн.

Баяр хөөрийн Доргилт
31 өдөр
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.