Матай 6:5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Библийн анхан шатны зүйлсийг тайлбарласан нь | Залбирал
3 ѳдөр
"Эзэн, хэрхэн залбирахыг бидэнд заагаач." Хэрхэн залбирах зааврыг шавь нар нь Есүсээс асуух үед дэлхий даяарх хүмүүсийн хайртай залбирал нь болж хувирсан энгийн залбирлаар Тэр хариулжээ. Библи дэх анхан шатны зүйлсийг тайлбарласан нь цувралаараа Пэйтон Жонес Эзэний залбирлаар биднийг хөтлөх агаад Бурханы хэрхэн хүссэнчлэн залбирлын шинж чанарыг судлах болно: магтаал, бууж өгөлт, Бурханаас хамааралтай байдал, сорилт ба муу ёрын сүнсний эсрэг тулаан маягаар тайлбарлажээ.

Эхний алхамууд тань
5 ѳдөр
Есүсийг дагах шийдвэрийг та гаргалаа, дараа нь юу хийх ёстой вэ? Энэ төлөвлөгөө бол тэр шийдвэрийн хамт дагалдан ирэх бүх зүйлийн иж бүрэн жагсаалт биш харин эхний алхамаа хийхэд чинь танд туслах болно.

Луувангийн араас хөөцөлдөх
7 өдөр
Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.

Аюултай залбирал
7 өдөр
Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн "Аюултай залбирал" номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм.

21 ѳдрийн мацаг барилт
21 ѳдөр
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.

Залбирал
21 ѳдөр
Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир.

Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө
28 Өдөр
Та сэтгэл хангалуун биш, нэг л хэвийн байдалд явсаар залхаж байна уу? Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсч байна уу? Бурханы Үг таны өдөрт гэрэл гэгээг нэмнэ. Энэ 28 өдрийн уншлагын төлөвлөгөөний турш та зүгээр нэг сайхан амьдралаас Бурханы таньд бэлдсэн илүү дээр амьдралаар амьдрах арга замыг олж мэдэх болно.