Лук 1:26 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Адвентын бишрэл хүндэтгэл
4 өдөр
Найдвар, хайр, амар тайван, баяр хөөр. Эдгээр үгс баярын улирлын үеэр ихээр хэрэглэгддэг, гэхдээ яагаад гэдгийг нь бид нар санадаг болов уу? Христ мэндэлсэн баярын түүх бол Есүсийн төрөлтөөр дамжуулан Бурхан хүн төрөлхтний түүхэнд хэрхэн оролцсон тухай түүх юм. Мариа, Иосеф болон хоньчдын амьдрал энэ үйл явдлаар бүрэн дүүрэн өөрчлөгдсөн. Тэд хэрхэн найдвар, хайр, амар тайван бас баяр хөөрийг олсныг хамтдаа санацгаая. Бид ч бас эдгээрийг Есүсээр дамжуулан олж чадна.

Христ мэндэлсэн баярын тусгалууд
5 ѳдөр
Христ мэндэлсэн баярын түүх тэнгэрэлч Мариад мэдээ дуулгахаар эхэлж, мэргэдийн айлчлалаар төгсдөг. Христ мэндэлсэн баярын энэ хүүрнэлийн тусгалууд болоод хэрэгжүүлэлтүүдэд ихэнхдээ би Лук ном сайнмэдээний талаар хамгийн бүрэн дүүрэн өгүүлсэн байдаг учраас эндээс эш татах болно.

Бурхан бидэнтэй хамт
6 өдөр
Тэр таны өвдөлтийн үед хамт байна. Хүлээлтийн үеэр таныг тайтгаруулдаг. Ирээдүйнхээ талаар санаа зовж байхад Тэр танд зориг өгдөг. Та уул өөд авирч байх үед Тэр таныг тэвэртээ аюулгүй байлгана. Бүх мөчид та ганцаараа биш. Craig Groeschel пасторын “Бидэнтэй хамт буй Бурхан” цуврал номлолын дагуу энэ Life.Church Библи уншлагын төлөвлөгөөг эхлээрэй.

Есүстэй хамт найман долоо хоног: Есүс гэж хэн бэ?
8 Өдөр
Есүс Өөрийнхөө хэн болох тухай юу гэж хэлдэг вэ?

Найдвар бол
14 өдөр
Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.

Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө
19 өдөр
Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлал
27 өдөр
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.