Иохан 14:13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Замыг Дадлагажуулахуй
5 ѳдөр
Та хэн болж эхэлж байна вэ? Хэрэв та өөрийгөө 70, 80, 100 настай гэж төсөөлбөл ертөнц дээр ямар хүнийг харж байна вэ? Таны оюун ухаан танд итгэл найдварыг дүүргэж байна уу? Эсвэл айдсыг уу? Энэхүү төлөвлөгөөнд Жон Марк Комер, бид өдөр ирэх тусам Есүстэй илүү адилхан болохын тулд сүнслэг байдлын хувьд хэрхэн төлөвшиж болохыг харуулж байна

Зааныхаа төлөө залбирах- Өөртөө итгэлтэйгээр залбирах
7 өдөр
Залбирлаар дүүрсэн амьдрал болох адал явдалд шумба. Бурхантай дотно харилцааг тогтоохын хажуугаар хэрхэн том зүйлсийн төлөө- зааныхаа төлөө- залбирч сурах аялалд Пастор Адам Стэдмиллэртэй хамт гар. Энэ долоо хоногийн уншлагын төлөвлөгөө нь Зааныхаа төлөө Залбирах гэсэн төлөвлөгөөний удиртгал хэсэг юм.

Бурхантай өрнүүлэх харилцан яриа
12 Ѳдѳр
Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй нь тасралтгүй харилцан яриа өрнүүлсээр байгаасай гэж хүсдэг бөгөөд энэ нь зүг чиг, харилцаа, зорилгодоо бүхий л өөрчлөлтийг авч ирэх яриа юм. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь Бурханы зүрхэнд хүрэх ил тод, хувийн түүхүүдээр дүүрэн. Тэр бидэнд хайртай!

Дуулгавартай байдал
2 долоо хоног
Есүс хэлэхдээ Өөрийг нь хайрлагч хэн боловч Түүний сургаалуудыг дагна гэсэн байдаг. Бидний зүгээс хэр их золиос шаардаж байгаа нь хамаагүй, бидний дуулгавартай байдал нь Бурханд хамаатай. "Дуулгавартай байдал" унших төлөвлөгөө нь дуулгавартай байдлын талаар Сударт юу хэлдэг талаар бидний дагуулах болно: Хэрхэн шулуун шудрага бодолтой байх, нигүүлсэнгүй байх үүрэг, хэрхэн дуулгавартай байдал нь биднийг хэрхэн чөлөөлдөг болон бидний амьдралыг ивээдэг зэрэг мөн олон зүйл бий.

Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр
21 ѳдөр
Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.