Исаиа 40:8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Хэрхэн Библийг уншиж эхлэх вэ
4 өдөр
Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана.

Христ мэндэлсэн баярын түүх
5 ѳдөр
Сайхан түүх бүрт үйл явдлын гуйвуулалт буюу—бүхнийг өөрчлөхүйц санаанд оромгүй цаг үе гэж байдаг. Библи дэх хамгийн том үйл явдлын гуйвуулалтуудын нэг бол Христ мэндэлсэн баярын түүх юм. Дараагийн таван өдрийн туршид, энэ үйл явдал хэрхэн дэлхийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилж болохыг бид олж судлах болно.

Бурханыг ойлгохгүй байх үед
5 ѳдөр
Бид бүхэнд Бурханы талаарх хариултыг нь мэддэг болон мэдэхгүй олон асуулт байдаг. Библиэс сурч болох үнэн нь бидний олон асуултын хариултыг олоход тусалдаг. Иймд ойлгомжгүй хариулт эсвэл хариултгүй үлдсэн асуултуудаа Бурханыг улам илүү эрэн хайх хөшүүрэг болгоцгооё.

Галзуу итгэл
5 ѳдөр
Боломжгүй зүйлд итгэдэг ямар нэг зүйл таны дотор бий. Гайхамшгийн тухай мөрөөддөг ямар нэг зүйл таны дотор бий. Таныг галзуу итгэлийн амьдралаар амьдрахаар бүтээгдсэн гэдгийг мэддэг ямар нэг зүйл таны дотор бий. Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлалаар дамжуулан пастор Майкл Тодд танд зориулсан Бурханы төлөвлөгөөг цоо шинэ өнцгөөс олж харахад тань туслах итгэлийн аяны хөтөч байх болно. Тэр төлөвлөгөө бол таны төсөөлж ч зүрхлээгүй ирээдүй юм.