Еврей 11:4 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Галзуу итгэл
5 ѳдөр
Боломжгүй зүйлд итгэдэг ямар нэг зүйл таны дотор бий. Гайхамшгийн тухай мөрөөддөг ямар нэг зүйл таны дотор бий. Таныг галзуу итгэлийн амьдралаар амьдрахаар бүтээгдсэн гэдгийг мэддэг ямар нэг зүйл таны дотор бий. Энэхүү таван өдрийн чимээгүй цагийн судлалаар дамжуулан пастор Майкл Тодд танд зориулсан Бурханы төлөвлөгөөг цоо шинэ өнцгөөс олж харахад тань туслах итгэлийн аяны хөтөч байх болно. Тэр төлөвлөгөө бол таны төсөөлж ч зүрхлээгүй ирээдүй юм.

Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал
7 өдөр
Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ажлын үр дүнд хурцадмал байдал, шаардлагагүй стресс бий болж аажмаар бидний бүтээмж мууддаг байна. "7F-н Сайн Сайхан байдал" загварыг хэрэглэх нь амьдралаа илүү сайн удирдаж, ажилдаа амжилттай, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад бидэнд туслах болно.

Харанхуй дахь найдвар
12 Ѳдѳр
Энэ Библи уншлагын төлөвлөгөө нь зовж шаналж буй, яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та ямар нэгэн зүйлээ, хэн нэгнээ алдсан эсвэл итгэл тань харуйгүй барагдах гэж байгаа мэт санагдаж байгаа бол Life.Church-ын Пастор Грег Грошелийн "Харанхуй дахь найдвар" номноос авсан энэ төлөвлөгөө нь танд яг хэрэгтэй тэр зүйл тань байж болох юм. Хэрэв та итгэхийг хүсч байгаа хэдий ч хэрхэн итгэхээ сайн мэдэхгүй байгаа бол энэ нь танд зориулагдсан болно.