Үйлс 2:44 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Чуулганд явахаа болих нь
5 ѳдөр
Христитгэлтнүүд яагаад чуулганд явдаг шалтгааны талаар та өмнө нь бодож л байсан байх. Өөр нэг явах газар төдий байхын тулд чуулган хэзээ ч оршин тогтноогүй байж болно. Чуулганд явсаар залхсан ч бай эсвэл яг хаана таарч тохирохоо та олж мэдэхийг хүсч байгаа бол Чуулган байх талаар Библи дээр юу гэж хэлсэн байдгыг харахад яг тохирсон цаг одоо ирээд байна. Life.Church-ийн энэ Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳний хамт Пастор Крейг Грошелийн Чуулганд явахаа болих нь гэсэн сургаалийг эхэлцгээе.

Айгаагүй: Гамшгийн үед Христитгэлтнүүд хэрхэн хариу үзүүлэх вэ
5 ѳдөр
Ертөнцөд маань хямрал ирэх үед итгэлдээ эргэлзэх нь амархан байдаг бөгөөд Есүсийн дагалдагчид болохын маань хувьд бидэнд амлагдсан амар тайвнаар өөрсөдтэйгөө нүүр тулах сандралыг солих нь амаргүй байдаг. Пастор Грег Грошелийн сургаалийн цувралтай дагалдах энэ Айгаагүй гэдэг 5 өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр хямралын үед Христитгэлтэн болохынхоо хувьд бидний хийж чадах гурван зүйлийн талаар судлах болно.

Ариун Сүнсний гүйцэтгэдэг долоон үүрэг
7 өдөр
Жэй. Ли Грэйдигийн Зүрхийг минь бадраагаач номд үндэслэсэн энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлалаар энэ бүгдийг хийх чадвартай Ариун Сүнстэй та уулзах болно. Тэр бол Бурханы Сүнс. Түүний хүч ба мэргэн оюун ухаанд хязгаар үгүй хэдий ч Есүс Христэд итгэдэг хүн бүрийн дотор оршихоор Тэр дуртайяа ирдэг.

Тэнгэрлэг зүг чиг
7 өдөр
Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.

ГАНЦХАН ЗҮЙЛ
7 өдөр
Энэ сатаарлаар дүүрэн дэлхийд Есүсийн төлөө амьдрах гэдэг ямар утга учиртай болоход бид суралцах болно. Энэ дэлхий 160 км цагийн хурдтай хөдөлж буй бөгөөд боловсруулж чадахаас минь хамаагүй ахадсан мэдээлэл бидэнд өгөгджээ. Энэ орчин үеийн дэлхийн төрөлх байдал гэж үү? Энэ асар хурдтай орчинд бид хэрхэн хурдаа сааруулж болох вэ? Дуулал 27:4-т үүний хариулт агуулагддаг – ГАНЦХАН ЗҮЙЛийг Пастор Андрей Картлежын хамт судалцгаая.

Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөр
10 ѳдөр
Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагладаг. Энэ хоёр хоюулаа гунигтай бас буруу гэж Доминик Доне үздэг. Эргэлзэх нь энгийн боловч энэ нь ихэнхдээ гайхалтай бас хүч чадлаар дүүрэн итгэл рүү биднийг хөтөлдөг гэж мэтгэлцэхийн тулд тэр Бичээс ба зохиол бүтээлүүдийг ашигладаг. Энэ 10 өдрийн төлөвлөгөөгөөр итгэл, эргэлзээний талаар олж мэднэ үү.