1Тимот 6:6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Өгөөмөр байх: Мөнгөтэйгөөр ба мөнгөгүйгээр
5 ѳдөр
Магадгүй та тэрбумтан эсвэл дунд сургуулийн хүүхэд байж болох ч–аль нь ч байсан хамаагүй та өгөөмөр нэгэн байж болно. Өгөөмөр байх нь банкны данстай чинь биш харин сэтгэлгээтэй тань хамааралтай зүйл. Есүс өгөөмөр амьдралаар амьдарсан бөгөөд Түүний үлгэр жишээг дагахад Тэр таныг урьж байна. Өгөөмрөөр амьдрах энгийн алхамуудаар энэ 5-өдрийн Төлөвлөгөө таныг хангах болно.

Эзэний заасан залбирал
8 өдөр
Бид хэрхэн залбирах талаар Есүсийн бидэнд зааж өгсөн гүн гүнзгий утга агуулга бүхий Эзэний заасан залбирлын талаарх найман өдрийн судлалын аялалд Ж.Жонтой нэгдээрэй.

Шинэ жил, Шинэ нигүүлсэл
15 Өдөр
Дараагийн 15 өдрийн туршид таныг гэсэн Бурханы нигүүлсэл-хэзээ ч хуучрахгүй үнэнийг Паул Давид Трипп танд сануулах болно. "Зан харьцааны шинэчлэлт" эсвэл сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх сургаалт үгс таныг шинэчлэхэд, Бурхан сайн гэдэгт итгэхэд суралцахад, Түүний нигүүлслээс хамааралтай байхад, өдөр бүртээ Түүний алдрын төлөө амьдрахад хангалттай биш.

ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн
15 өдөр
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.

Өвийн аян
31 Өдөр
Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захиран зарцуулах талаар заахад өөрийгөө зориулж байна. Ингэснээр тэд өмнө нь хэзээч байгаагүйгээр амьдрах, өгөхөд суралцдаг. Ирэх 31 өдрийн турш, Дэйв танд Библид мөнгө ба эд баялгийн талаар юу өгүүлдэг ба хэрхэн ирэх үеүддээ өв хөрөнгө үлдээхүйц амьдралаар амьдрах тухай заах болно.