1Иохан 3:17 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Франсис Чантай хамт Галзуу Хайр
7 өдөр
Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.

Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөр
7 өдөр
Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг хэлдэг. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр өгөөмөр амьдрал гэж хувийн санхүүгээс маань хамаагүй давсан зүйл бөгөөд бусдад төвлөрсөн амьдралын хэв маягыг хэлдэг болохыг бид олж мэдэх болно.

Жинхэнэ хайр гэж юу вэ?
12 өдѳр
Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.
