РОМ 4:18-22 - Бүх хувилбаруудыг харьцуулах
РОМ 4:18-22 АБ2004 (Ариун Библи, 2004)
«Чиний үр удам ийм болно» гэж урьд нь айлдсан ёсоор тийнхүү олон үндэстний эцэг болохын тулд тэр найдах аргагүй үед найдан итгэсэн. Тэр зуугаад насалсан тул биеийнхээ бараг үхсэнийг болон Сарагийнх нь умай үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр дорой болсонгүй. Харин Бурханы амлалтын талаар тэр үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөн, Бурхан амласнаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Тиймээс энэ нь түүнийг зөвт байдалд тооцуулсан ажээ.
РОМ 4:18-22 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Найдах аргагүй үед тэрээр найдан итгэсэн тул “Үр удам чинь ийм олон болно” гэж урьд нь түүнд айлдсан ёсоор тэрээр олон үндэстний эцэг болсон юм. Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхмэл болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй. Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжиж, Бурханд алдрыг нь өргөн, амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тиймээс итгэлээр нь “түүнийг зөвд тооцсон” ажээ.