РОМ 2:1-3 - Бүх хувилбаруудыг харьцуулах
РОМ 2:1-3 АБ2004 (Ариун Библи, 2004)
Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ. Харин ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг бид мэднэ. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу?
РОМ 2:1-3 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Түүнчлэн шүүдэг хүн бүрд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та бас эдгээрийг үйлддэг шүү дээ. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүс дээр буух Бурханы шүүлт нь үнэний дагуу байдгийг харин бид мэднэ. Ийм зүйлсийг үйлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л эдгээрийг үйлддэг хүн ээ, та Бурханы шүүлтээс мултарна гэж бодож байна уу?