РОМ 13:1-3 - Бүх хувилбаруудыг харьцуулах
РОМ 13:1-3 АБ2004 (Ариун Библи, 2004)
Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно. Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин бузар мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно.
РОМ 13:1-3 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Хүн бүр дээд эрх мэдлүүдэд захирагд. Учир нь Бурханаас гадуурх эрх мэдэл гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа хэрэг. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь шийтгэл хүртэх болно. Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно.