МАТАЙ 5:38-45 - Бүх хувилбаруудыг харьцуулах
МАТАЙ 5:38-45 АБ2004 (Ариун Библи, 2004)
«Нүдийг нүдээр, шүдийг шүдээр» гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг. Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий. “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм.
МАТАЙ 5:38-45 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
“Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье. Ёр мууг үйлдэгчийг бүү эсэргүүц. Хэрэв хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн рүү нөгөө хацраа ч бас эргүүл. Хэн нэгэн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. Хэн нэг нь чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв. Гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий. “Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэрээр муу хүн дээр ч, сайн хүн дээр ч нараа мандуулж, зөвт дээр ч, зөвт бус дээр ч бороо оруулдаг юм.