Агуулга руу шилжих

МАТАЙ 5:3-9 - Бүх хувилбаруудыг харьцуулах

МАТАЙ 5:3-9 АБ2004 (Ариун Библи, 2004)

Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно. Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно. Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно. Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.

МАТАЙ 5 АБ2004

МАТАЙ 5:3-9 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)

Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Тэд газрыг өвлөх болно. Зөвт байдлын төлөө өлсөж, цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Тэд хангалуун болох болно. Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.

МАТАЙ 5 АБ2019