Агуулга руу шилжих

МАТАЙ 2:3-8 - Бүх хувилбаруудыг харьцуулах

МАТАЙ 2:3-8 АБ2004 (Ариун Библи, 2004)

Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ. Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв. Тэд түүнд —Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш. Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна” гэсэн гэж хариулав. Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ. Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, —Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ.

МАТАЙ 2 АБ2004

МАТАЙ 2:3-8 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)

Херод хаан болон Йерусалим даяар үүнийг сонсоод түгшиж гэнэ. Херод бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг лавлажээ. Тэд түүнд —Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр “Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд Чи огтхон ч дорд бус. Ард түмэн минь болох Израилыг хариулах Удирдагч чамаас гарах болно” гэсэн гэж хариулав. Херод, мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ. Тэр тэднийг Бетлехем рүү явуулж, —Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мөргөнө гэлээ.

МАТАЙ 2 АБ2019