Агуулга руу шилжих

МАТАЙ 18:6-9 - Бүх хувилбаруудыг харьцуулах

МАТАЙ 18:6-9 АБ2004 (Ариун Библи, 2004)

Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр. Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ! Хэрэв гар чинь, эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл, тас цавчин хая. Хоёр гартайгаа, эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй, эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээр.

МАТАЙ 18 АБ2004

МАТАЙ 18:6-9 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)

Хэн Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр. Бүдрүүллийн улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэл ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч хүн золгүй еэ! Гар чинь эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл тас цавчиж хая. Хоёр гартайгаа эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй эсвэл хөлгүйгээр амь руу орох нь чамд дээр. Нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Хоёр нүдтэйгээ галт тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр амь руу орох нь чамд дээр.

МАТАЙ 18 АБ2019