ҮЙЛС 4:1-2 - Бүх хувилбаруудыг харьцуулах
ҮЙЛС 4:1-2 АБ2004 (Ариун Библи, 2004)
Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв. Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа.
ҮЙЛС 4:1-2 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Ийнхүү тэднийг ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн дээр ирэв. Учир нь элч нар ард олонд зааж, үхэгсдийн амилал Есүсээр гэдгийг тунхаглаж байсан тул тэд ихэд эгдүүцэж байлаа.