ҮЙЛС 2:40-41 - Бүх хувилбаруудыг харьцуулах
ҮЙЛС 2:40-41 АБ2004 (Ариун Библи, 2004)
Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
ҮЙЛС 2:40-41 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.