ҮЙЛС 1:3-5 - Бүх хувилбаруудыг харьцуулах
ҮЙЛС 1:3-5 АБ2004 (Ариун Библи, 2004)
Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв. Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний “Та нар Надаас сонссоны дагуу, Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.
ҮЙЛС 1:3-5 АБ2019 (Ариун Библи 2019 хувилбар)
Зовлон эдэлснийхээ дараа Тэрээр амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын тухай айлдаж байв. Тэгээд элч нартай хамт байхдаа Йерусалимыг орхилгүйгээр, Эцэгийн амласныг хүлээхийг тушаан “Надаас та нар үүнийг сонссон билээ. Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ.