Ром 14:6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдвар
5 ѳдөр
Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг...боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.

Амралт
5 хоног
ХИТН-ийн Сэтгүүлийн агуулгатай нийцсэн энэхүү 5 өдрийн унших төлөвлөгөөнөөс “Амралт “ –д анхаарлаа хандуулаад зогсохгүй амралт, шинэчлэл болон тэнгэрлиг бүтээл болсон Амралтын Өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаар олж мэдэх юм. Энэ нь завгүй цагийн хуваариасаа шалтгаалан бие махбодын ба сүнслэг –амралтын аль алинд нь зориулан цаг гаргаж чадахгүй байгаа дасгалжуулагч ба тамирчиддаа ирээдүйгээ төлөвлөх ба урам зоригтой байхад нь тус дөхөм болох юм.

Магтаалаар дамжуулан Бурханыг хайх
8 өдөр
Бурхан бол нууцлаг, мөнхийн, үхэшгүй, үл үзэгдэх, цорын ганц Бурхан юм. Гэсэн хэдий ч бидний амьдрал энгийн, ядаргаатай, залхмаар, ямар ч амьгүй мэт болж хувирдаг. Энэхүү 8 өдрийн уншлагын төлөвлөгөө нь бидний Бүтээгчийг бишрэн хүндэтгэх, магтах сэтгэлгээг тань сэргээж, илүү гүнзгий, жинхэнэ болоход тань туслах болно. Бурханы мөн чанарын гайхамшгийг олж мэдээд, Тэр яагаад биднээс магтаал, хүндлэл авах зохистой Нэгэн болохыг олж мэд! Эми Грошел энэхүү төлөвлөгөөг бичсэн бөгөөд түүний бичсэн SOAR-ийн судлалын нэг хэсэг юм. Энэхүү үнэгүй SOAR Библи судлалын материалыг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл www.SoarwithGod.com хаягаар орж үзнэ үү.