YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 6

6
1Хүү минь, хэрэв чи хөршийнхөө төлөө барьцаалж,
Гаднын хүний төлөө
батлан даасан бол,
2Амныхаа үгээр өөрийгөө занганд оруулсан бөгөөд өөрийгөө барьж өгсөн
3Миний хүү, чи хөршийнхөө гарт нэгэнтээ орсон тул эдгээрийг хийж, өөрийгөө авар.
Явж, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалан гуй.
4Нүд чинь нойронд бүү дийлдэг.
Зовхи чинь зүүрмэглэлд бүү автаг.
5Анчны гараас зайлагч зээр гөрөөс мэт,
Шувуу баригчийн занганаас тавигдсан жигүүртэн мэт өөрийгөө авар.
6Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай.
7Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа,
8Өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж,
Ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг.
9Залхуу минь, чи хэдий хүртэл хэвтэх юм бэ?
Нойрноосоо хэзээ сэрэх юм бэ?
10“Жаахан унтаадахъя, жаахан дугхийгээдэхье,
Жаахан гараа хумхин амраадахъя” гэсээр байтал
11Хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт,
Гачаал чинь зэвсэг агссан хүн мэт чам уруу ирнэ.
12Хорон муу хүн амнаасаа гажсан үг унаган явж,
13Нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, хуруугаараа заан,
14Зүрхэндээ буй хар санаагаар үргэлж хорон мууг сэдэж,
Эвдрэлцлийг тараадаг юм.
15Тиймээс сүйрэл нь гэнэт ирж,
Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ.
16ЭЗЭН доорх зургаан зүйлийг үзэн яддаг.
Тийм ээ, эдгээр долоон зүйл Түүнд жигшил зэвүүцэл болдог.
17Эдгээр нь гэвээс
Ихэмсэг харц,
Худалч хэл,
Гэм зэмгүй цусыг урсгагч гар,
18Хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх,
Хорон муу уруу түргэн гүйгч хөл,
19Худал чалчдаг хуурамч гэрчлэгч болон
Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд болой.
20Хүү минь, эцгийнхээ тушаалуудыг сахь.
Эхийнхээ зааж сургасныг бүү огоор.
21Тэдгээрийг зүрхнээсээ байнга уя, хүзүүндээ зангид.
22Тэд чамайг явахад чинь удирдаж,
Нойрсоход чинь хамгаална.
Сэрэхэд чинь тэд чамтай ярина.
23Учир нь тушаал нь дэнлүү юм.
Сургамж нь гэрэл юм.
Сахилга батын зэмлэлүүд нь амь амьдралын зам мөн.
24Энэ нь чамайг хорон муу эмээс болон
Садар эмийн уян наалинхай хэлээс хол байлгахын тулд билээ.
25Тэр эмийн гоо үзэсгэлэнг зүрхэндээ бүү хүс.
Түүний зовхи нь ч чиний дур хүслийг бүү булааг.
26Учир нь садар самуун эмээс болж тэр хүн зүсэм талх болтлоо турж хорчийдог ба
Завхайрагч эм үнэт амийг авладаг ажээ.
27Хүн хувцсаа шатаахгүйгээр гал өвөртөлж чадна гэж үү?
28Эсвэл хөлөө түлэхгүйгээр халуун нүүрсэн дээгүүр явж чадна гэж үү?
29Хөршийнхөө эхнэр уруу явдаг хүн тийм байна.
Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүр шийтгэгдэхгүйгээр өнгөрөхгүй.
30Өлсгөлөнгөө дарахын тулд хулгай хийдэг хулгайчийг хүмүүс харсан ч жигшихгүй.
31Харин баригдахдаа тэр долоо дахин нугалан төлж,
Гэр орныхоо хамаг эд хогшлоо өгөх ёстой.
32Эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд
Завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг.
33Тэрээр шарх болон гутамшгийг амсах ба ичгүүр нь хэзээ ч арилахгүй.
34Учир нь хардалт нь эр хүний хилэнг бадраадаг бөгөөд
Өс хонзон авах өдрөө тэр үл өршөөнө.
35Тэр эр ямар ч төлөөсийг хүлээж авахгүй,
Мөн хичнээн бэлэг сэлт өглөө ч сэтгэлийг нь засаж эс чадна.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy