YouVersion Logo
Search Icon

2 ТЕСАЛОНИК 3

3
1Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын хувьд ямар байсан шиг, тийнхүү түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир. 2Тэрчлэн гажууд болон хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь бүх хүн итгэлтэй биш аж. 3Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг муу нэгнээс хамгаалан хүчтэй болгоно. 4Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий. 5Эзэн та нарын зүрхийг Бурханы хайранд ба Христийн тэвчээрт хандуулах болтугай.
6Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш, эмх журамгүй амьдралаар амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт тушааж байна. 7Учир нь бидний үлгэр дуурайллыг яаж дагах ёстойгоо та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд ёс журамгүй байгаагүй, 8мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа. 9Бидэнд эрх байхгүйдээ ингэсэн юм биш, харин та нарыг бидний жишээг дагаасай гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгохын тулд ингэсэн юм. 10Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг” гэж захидаг байсан. 11Учир нь та нарын дундаас зарим нэг чинь эмх журамгүй амьдралаар амьдран, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцдог хүмүүс адил загнаж байна гэж бид сонслоо. 12Тийм хүмүүсийг анир чимээгүйгээр хөдөлмөрлөж, өөрсдийн талхаа идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан уриалж байна. 13Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхээс бүү зүрхшээ. 14Хэрэв хэн нэгэн чинь энэ захидлаар дамжуулсан бидний үгийг дагахгүй бол тэр хүнийг онцлон анхаар. Түүнийг ичээхийн тулд түүнтэй бүү нийл. 15Тэр хүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүү болохын хувьд түүнд сануул.
16Амар тайвны Эзэн Өөрөө та нарт ямар ч тохиолдолд амар тайвныг соёрхох болтугай. Эзэн та бүгдтэй хамт байх болтугай.
17Паул би энэхүү мэндчилгээг өөрийн гараар бичиж байна. Энэ бол захидал тус бүр дэх ялгарах тэмдэг юм. Би ийм маягаар бичдэг. 18Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy