1
ЛУК 8:15
Ариун Библи, 2004
АБ2004
Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм.
Confronta
Esplora ЛУК 8:15
2
ЛУК 8:14
Хогийн ургамал дунд унасан үр нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт баригдагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.
Esplora ЛУК 8:14
3
ЛУК 8:13
Чулуурхаг хөрсөн дээр унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэдгээр нь бат үндэсгүй ажээ. Тэд хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед унадаг билээ.
Esplora ЛУК 8:13
4
ЛУК 8:25
Тэр шавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэдний айх гайхах нь зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тушаахад тэд захирагдаж байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.
Esplora ЛУК 8:25
5
ЛУК 8:12
Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг.
Esplora ЛУК 8:12
6
ЛУК 8:17
Учир нь илчлэгдэхгүй байхаар далдлагдсан юм гэж үгүй бөгөөд мэдэгдэж илрүүлэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.
Esplora ЛУК 8:17
7
ЛУК 8:47-48
Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.
Esplora ЛУК 8:47-48
8
ЛУК 8:24
Тэд Түүн уруу очиж сэрээгээд, —Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зэмлэхэд, салхи намдаж, нам гүм болов.
Esplora ЛУК 8:24
Home
Bibbia
Piani
Video