1
Эхлэл 37:5
Ариун Библи 2013
АБ2013
Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ.
Konpare
Eksplore Эхлэл 37:5
2
Эхлэл 37:3
Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж түүнд ханцуйтай урт дээл хийж өгчээ.
Eksplore Эхлэл 37:3
3
Эхлэл 37:4
Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.
Eksplore Эхлэл 37:4
4
Эхлэл 37:9
Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.
Eksplore Эхлэл 37:9
5
Эхлэл 37:11
Ах нар нь түүнд атаархаж харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.
Eksplore Эхлэл 37:11
6
Эхлэл 37:6-7
Иосеф тэдэнд ярихдаа —Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд — Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл үзэгтүн, та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод, түүнд мөргөцгөөв гэж ярьжээ.
Eksplore Эхлэл 37:6-7
7
Эхлэл 37:20
За, одоо цөмөөрөө нааш ир, түүнийг цохиж алаад, энэ нүхнүүдийн нэгэнд хаяж “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ.
Eksplore Эхлэл 37:20
8
Эхлэл 37:28
Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.
Eksplore Эхлэл 37:28
9
Эхлэл 37:19
Тэд —Хараач, өнөөх зүүдний эзэн чинь ирж байна хэмээн бие биендээ хэлээд
Eksplore Эхлэл 37:19
10
Эхлэл 37:18
Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.
Eksplore Эхлэл 37:18
11
Эхлэл 37:22
Реубен бас тэдэнд —Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэгт нь буцаах гэснийх ажээ.
Eksplore Эхлэл 37:22
Akèy
Bib
Plan yo
Videyo