YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 22

22
1Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь
2Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно. 3Хаан хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй. 4Тэр дахин “Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл” гээд өөр боолуудаа илгээв. 5Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь ажил уруугаа явав. 6Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ. 7Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. 8Тэгээд тэр боолууддаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ. 9Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь” гэхэд 10тэдгээр боолууд гудамжинд гарч тааралдсан сайн, муу хүмүүсийг бүгдийг цуглуулав. Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ. 11Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад, 12түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. 13Тэгтэл хаан зарц нартаа “Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлжээ. 14Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.
15Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв. 16Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа.
—Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ. 17Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд 18Есүс тэдний хорон санааг мэдээд,
—Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ? 19Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд, 20Тэр
—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. 21Тэд Түүнд
—Цезарийнх гэхэд Есүс
—Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ. 22Үүнийг сонсоод тэд мэл гайхаж Түүнийг орхин одлоо.
23Тэр өдөр (амилалт гэж байхгүй хэмээдэг) садукайчууд Түүн дээр ирж, Түүнээс асуусан нь
24Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн. 25Бидэнтэй хамт ах дүү долоон хүн байсан юм. Ууган нь эхнэр авч, үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь эхнэртэй нь гэрлэв. 26Хоёр дахь, гурав дахиас авахуулан долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. 27Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. 28Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд, 29Есүс хариуд нь тэдэнд
—Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. 30Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм. 31Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт 32“Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв. 33Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.
34Харин Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд сонсоод цуглав. 35Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж
36Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув. 37Тэр түүнд
—“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. 38Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. 39Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм. 40Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.
41Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс
42Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд
—Давидынх гэцгээв. 43Тэр тэдэнд
—Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг “Эзэн” гэж дуудаад,
44“Эзэн, миний Эзэнд
«Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл
Миний баруун гарт залрагтун» гэсэн”
юм бэ? 45Хэрэв Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав. 46Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш нэг ч хүн Түүнээс юм асуухыг зүрхэлсэнгүй.

Currently Selected:

МАТАЙ 22: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy