YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 17

17
1Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. 2Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа. 3Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв. 4Петр Есүст
—Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя гэв. 5Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс
—Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав. 6Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв. 7Есүс ирж тэдэнд гар хүрч
—Бос, бүү ай гэлээ. 8Тэд толгойгоо өргөн харахад, Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.
9Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд
—Хүний Хүүг үхэгсдээс амилтал энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав. 10Шавь нар нь Түүнээс
—Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхэнд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад, 11Тэр хариуд нь
—Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно. 12Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд хүссэн бүхнээ түүнд хийсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав. 13Тэгэхэд л баптисм хүртээгч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар нь ойлгожээ.
14Тэднийг хурсан олон уруу ирэх үед нэгэн хүн Түүнийг тосон очоод өмнө нь сөхрөн,
15Эзэн, миний хүүг өршөөгөөч. Хүү маань солиотой. Тэр их өвчтэй байна. Гал усанд байнга унаж ойчдог юм. 16Би түүнийг Таны шавь нар дээр авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв. 17Есүс
—Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир гээд, 18Есүс түүнийг зэмлэсэнд, чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчөөс эхлэн эдгэрэв.
19Тэгтэл шавь нар нь Есүс уруу хэдүүлхнээ ирж,
—Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд, 20Есүс
—Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно. 21[Гэвч энэ төрлийн чөтгөр нь мацаг барилт, залбирлаар л гардаг хэмээн айлдав.]
22Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд
—Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно. 23Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гашуудлаа.
24Тэднийг Капернаумд ирэхэд нь хоёр драхмын татвар хураагч нар Петр дээр ирээд
—Танай багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд, 25тэр
—Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс түрүүлэн түүнд
—Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гаднын хүмүүсээс үү? гэхэд 26тэр
—Гаднын хүмүүсээс гэж хариулахад Есүс
—Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. 27Гэвч бид тэднийг гомдоохгүйн тулд чи тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний өмнөөс болон өөрийнхөө өмнөөс тэдэнд аваачиж өг гэж айлджээ.

Currently Selected:

МАТАЙ 17: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy