YouVersion Logo
Search Icon

ЕВРЕЙ 1

1
1Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан 2эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ. 3Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав. 4Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шиг тэднээс илүү дээр болсон юм.
5Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ
“Чи бол Миний Хүү мөн.
Би Чамайг өнөөдөр төрүүлсэн”
гээд бас
“Би Түүнд Эцэг нь болно.
Тэр Надад Хүү минь болно”
гэж айлдсан юм бэ? 6Тэр анх төрсөн Түүнийг дахин дэлхийд авчрах үедээ
“Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн”
гэж айлджээ. 7Тэр тэнгэр элч нарын тухай
“Тэр тэнгэр элч нараа салхи болгож,
үйлчлэгчдээ галын дөл болгодог”
гэдэг бол, 8харин Хүүгийн тухай
“Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед.
Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн.
9Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн.
Тиймээс Бурхан, Таны Бурхан нөхдөөс чинь дээр
Таныг баяр баясгалангийн тосоор тослов”
гэжээ. 10Бас
“Эзэн, Та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөд
тэнгэр Таны мутрын бүтээл билээ.
11Тэд мөхөх боловч Та үлдэнэ.
Тэд бүгд хувцас адил хуучирна.
12Та тэднийг бүтээлэг мэт эвхэх болно.
Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө.
Харин Та хэвээрээ,
Таны жилүүд төгсөхгүй”
гэдэг. 13Харин Тэр тэнгэр элч нарын алинд нь хэзээ
“Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл
Миний баруун гарт залрагтун”
гэж айлдсан бэ? 14Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?

Currently Selected:

ЕВРЕЙ 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy