YouVersion Logo
Search Icon

ГАЛАТ 6

6
1Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий. 2Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг хэрэгжүүлэгтүн. 3Учир нь хэрэв хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө эрхэм хэмээн боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. 4Харин хүн бүр өөрийн үйл хэргийг шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрөөрөө сайрхах болно. 5Учир нь хүн бүр өөрийн ачааг үүрнэ. 6Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. 7Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. 8Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. 9Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. 10Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
11Би өөрийнхөө гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. 12Махан бие дотроо сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүй байхын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн албадаж байгаа юм. 13Учир нь хөвч хөндүүлсэн тэдгээр хүмүүс өөрсдөө хуулийг үл сахидаг. Харин тэд та нарын махан биеэр сайрхахын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн хүсдэг аж. 14Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаар сайрхахаас өөр нь надад бүү байг. Түүгээр дамжуулан надад ертөнц, би ертөнцөд цовдлогдсон юм. 15Учир нь хөвч хөндөх ба хөвч хөндүүлэхгүйн аль аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал юм. 16Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурханы Израилийн дээр амар тайван, өршөөл нь байх болтугай.
17Үүнээс хойш надад хэн ч гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтай билээ.
18Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай. Амен.

Currently Selected:

ГАЛАТ 6: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy